2022.08.01
“Нүүдэлчин Монгол-2022” их наадмын нэгдүгээр шатны шалгаруулалт боллоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл Урлагийн газраас хамтран зохион байгуулж буй “Нүүдэлчин Монгол-2022” соёлын биет бус өвийн их наадмын I шатны шалгаруулалтыг Сонгинохайрхан дүүрэгт зохион байгууллаа.
Эхний шатны шалгаруулалтад Сонгинохайрхан дүүргийн соёлын биет болон биет бус өвийг тээгч, хойч үедээ өвлүүлэн түгээн дэлгэрүүлэгч болох 50 гаруй иргэн оролцож “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэл”-д хамаарах дараах 7 ай савын хүрээнд оролцлоо.
Үүнд:
- Эх хэл, аман уламжлал, илэрхийллүүд;
- Ардын язгуур урлаг;
- Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай,
- Уриа дуудлага;
- Байгалийн болон сав шим ертөнцийн тухай мэдлэг, зан үйл;
- Уламжлалт арга ухаан;
- Мал маллах арга ухаан;
- Уламжлалт гар урлал зэрэг багтаж байна.