2022.08.01
Чөлөөт бүс байгуулснаар боомтын хүчин чадал 3 дахин өснө
Манай улс “Алтан булаг”, “Цагааннуур”, Замын-Үүд гэсэн эдийн засгийн 3 чөлөөт бүсийг байгуулсан ч хашаа татах, цөөн худалдааны газар ажиллуулахаас өөр бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийгээгүй өдий хүрсэн.
Шинэ хуульд чөлөөт бүсүүдэд иргэн, ААН-үүдээ бодлогоор дэмжиж байгаа зохицуулалтуудыг оруулсан. Манай улс эдийн засгаа тэлэх үүднээс боомтуудын өрсөлдөх чадвар, нэвтрэх урсгалыг эрс сайжруулж, түүнийг түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүс болон шинэ хотуудыг байгуулах том зорилт тавин ажиллаж байна.
Тухайлбал, бизнес эрхлэгчид газар ашиглах хөнгөлөлтийг эдэлж, хилийн чанадаас чөлөөт бүсэд оруулсан бараанд НӨАТ, Гаалийн төлбөр ногдуулахгүй, мөн Үл хөдлөх хөрөнгийн татвараас 100 хувь чөлөөлөгдөх боломжтой. Чөлөөт бүсэд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр гадаад иргэнийг ажиллуулах шаардлагатай бол Гадаадын иргэн харьяатын газарт гадаад иргэн ажиллуулсаны төлбөрийг төлөхгүй юм.
Ташрамд дурдахад иргэд шинээр байгуулагдсан Замын-Үүд-Эрээний эдийн засгийн чөлөөт бүсэд 30 хоногийн хугацаанд хоёр чөлөөт бүсэд визгүй зорчих боломжийг олгоод байна. Ингэхдээ тухайн иргэний 3 сая хүртэлх бараанд татварыг ногдуулахгүй
Монгол Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир