2021.12.02
Б.Бат-Эрдэнэ: Монгол орны хилийн дархан байдал баталгаатай байна уу?
УИХ-ын өнөөдрийн /2021.12.02/ нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Монгол орны хилийн дархан байдал баталгаатай байна уу? Жишээлбэл, Эрээн Замын-Үүдийн хилийн шугамыг нааш татчихлаа, Дорнодын Халхголд Хятадууд мал маллаж, газар тариалан эрхэлж байна гэх мэдээлэл гардаг. Ийм асуудалд холбогдох албан тушаалтнууд нь тухай бүрт хариу өгдөг баймаар байна. Хуучин тогтолцооны үед ахмадууд маань хоёр хөршийн хооронд хилийн болон газар нутгийн ямар нэгэн маргаангүй байхаар эцэслэн шийдвэрлэсэн байдаг.
Түүний асуултад Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хариуллаа.