2021.12.02

О.Цогтгэрэл: Экспортод чиглэсэн бизнесийн орчинг сайжруулахад анхаарах хэрэгтэй

УИХ-ын өнөөдрийн /2021.12.02/ нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг шинэчилсэн найруулгын хэмжээнд орж ирэх ёстой байсан. Нэг газар хашаан дотор чөлөөт бүс гэсэн ойлголт байх нь зөв юм уу?

Хуучин хаашаалж авахгүй бол бүртгэлийн асуудал хүндрэл үүсгэдэг байсан байх. Одоо бол бүртгэл, мэдээлэл бүгд цахимд шилжсэн. Цаашид Монголын экспортод чиглэсэн бизнесийн орчинг сайжруулахад анхаарах хэрэгтэй. Үүнтэй холбогдуулан ямар бодлого, чиглэл баримтлах вэ?

Түүний асуултад Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хариуллаа.