Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.25/ нэгдсэн хуралдаанаар “Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцлээ.
2015 оны шинэчилсэн хуульд “Хил дамнасан чөлөөт бүс” гэж хил залгаа улсын хилийн боомтын газар нутагт Засгийн газар хоорондын хэлэлцээрт үндэслэн байгуулсан чөлөөт бүсийг хэлнэ“, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу хил дамнасан чөлөөт бүс байгуулж болох бөгөөд уг чөлөөт бүсэд баримтлах бодлого, чиглэлийг холбогдох улстай байгуулсан гэрээгээр зохицуулна” гэж тусгажээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү
Ерөнхийлөгчийг Хятадад айлчлах үеэр хальт тааралдаад ийм гэрээ хийх гэж байгаа шүү гээд Ө.Энхтүвшин хэлсэн юм гэсэн. Нөгөө ерөнхийлөгч нь бөх хүн. Бөх хүн хамаагүй юм болохоороо тэгэхгүй юу дөө гээд хэлсэн гэсэн. Гэтэл дараа нь нөгөө гэрээг нь ҮАБЗ-ийнхөн үзсэн чинь 30 хоногийн дотор хоёр талаас Монгол Улсын иргэд визгүй чөлөөт бүсэд байна.
Тоо нь хязгааргүй, хэрэв 30 хоног хэтэрвэл аль нэг тал нь хөөж гаргана гэсэн ийм л заалт байсан. Та нар Эрээн, Замын-Үүдэд очоорой. Ихэнх төрийн албан хаагчид нь хүүхдүүдээ Эрээнд сургуульд оруулдаг, тэндээ үл хөдлөх хөрөнгөтэй гээд уусах магадлал өндөртэй юм билээ. Чөлөөт бүс гэдэг эдийн засгийн хөгжлийн бодлого байдаг болохоос биш нэртэйгээр нь нэг улсад газар нутгаа 100 жилээр нь түрээслүүлээд өгчихгүй юу.
Үүнийг нь хэлсний төлөө Ө.Энхтүвшин орилж, хашхирч, картууд сугалж настай хүн гэхэд намбагүй байхаар нь миний зэвүүн хүрсэн. Одоо хууль болгоод оруулж ирлээ. Монголоо хорлоё гэвэл энэ хуулийг дэмжээрэй. Би бол дэмжихгүй. Эхлээд гэрээний заалтуудыг гишүүдэд тарааж өг, дараа нь хуулийг зөвшөөрөх эсэхийг шийд. Гэрээ нэрийн дор Хятадуудыг 30 хоногоор дуртай байлгах гэж оруулж ирж байгаа энэ хуулиа боль.