Халдавар авагсадын тоо 859-т  хүрчээ
2009.11.04

Халдавар авагсадын тоо 859-т хүрчээ

11 дүгээр сарын 4-ны өдрийн 10 цагийн байдлаар томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдварын лабораториор онош нь батлагдсан тохиолдол Улаанбаатар хотод 690, хөдөө орон нутагт 169, нийт 859 байна.
Завхан, Баянхонгор аймагт шинээр тус бүр 3 тохиолдол бүртгэгдсэнээр нийт 17 аймагт томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдвар бүртгэгдээд байна. Баян-Өлгий, Дундговь, Говь-Алтай, Сүхбаатар аймгуудад өвчлөлийн батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

Архангай 8, Баянхонгор 3, Булган 5, Говьсүмбэр 16, Дархан-Уул 23, Дорнод 11, Дорноговь 17, Завхан 3, Орхон 13, Өвөрхангай 15, Өмнөговь 2, Сэлэнгэ 11, Төв 10, Увс 1, Ховд 19, Хөвсгөл 1, Хэнтий аймагт 11 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Халдварт өвчин судлалын үндэсний төвд 54 хүн эмчлэгдэж байгаагийн 43 нь онош батлагдсан, 11 нь шинжилгээний хариу хүлээж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.