Халдвар авагсдын тоо 812-д хүрлээ
Арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 10.00 цагийн байдлаар томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдварын лабораториор онош нь батлагдсан тохиолдол Улаанбаатар хотод 665, хөдөө орон нутагт 147, нийт 812 байна
Увс аймагт шинээр 1 тохиолдол бүртгэгдсэнээр нийт 15 аймагт томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдвар бүртгэгдээд байна. Дорнод 11, Сэлэнгэ 11, Өвөрхангай 12, Дархан-Уул 16, Дорноговь 12, Төв 10, Өмнөговь 2, Говьсүмбэр 16, Хэнтий 11, Хөвсгөл 1, Булган 5, Орхон 12, Ховд 19, Архангай аймагт 8 тохиолдол тус бүртгэгдсэн байна.
Халдварт өвчин судлалын үндэсний төвд 76 хүн эмчлэгдэж байгаагийн 53 нь онош батлагдсан, 23 нь шинжилгээний хариу хүлээж байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мөн өдрийн 09.00 цагийн байдлаарх мэдээгээр Улаанбаатар хотын хэмжээнд амбулаторийн 23279 үзлэг хийгдсэнээс 4009 хүн буюу үзлэгт хамрагдагсдын 17.2 хувь томуу, томуу төст өвчнөөр өвчилжээ гэж ЭМЯ-наас мэдээлж байна.