ДЭМБ-ын тусламжийн эмийг гардууллаа
2009.11.02

ДЭМБ-ын тусламжийн эмийг гардууллаа

Томуугийн А хүрээний H1N1 вирүсийн халдварын өвчлөлийн үед хэрэглэгдэг Тамюфли эмийг манай улсад нийлүүлэхийг хүссэн засгийн газрын хүсэлтийн дагуу ДЭМБ-аас нийтдээ 700 мянган ам.долларын өртөг бүхий 45,750 хүн/тун Тамюфли эмийг тусламжаар олгосныг ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газрын зөвлөх Б.Говинд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатарт гардууллаа. Урьд нь 2009 оны тавдугаар сард мөн ДЭМБ-аас 4400 хүн/тун Тамюфли эмийг тусламж болгон олгож байсан юм. Энэ дашрамд дурдахад манай улсын засгийн газар өөрийн хөрөнгөөрөө 2009 оны долдугаар сард 5500 хүн/ тун Тамюфли эмийг худалдан авч нөөцөлсөн бөгөөд эрх сард 25,000 хүн/тун Тамюфли эмийг нэмж авахаар хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлээд байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.