632 хүн халдвар авсан нь тогтоогдоод байна
11 дүгээр сарын 1-ний өдрийн 10 цагийн байдлаар томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдварын лабораториор онош нь батлагдсан тохиолдол Улаанбаатар хотод 514, хөдөө орон нутагт 118 нийт 632 байна.
Нийт 13 аймагт томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдвар бүртгэгдсэн нь Өвөрхангай 12, Дархан-Уул 16, Дорноговь 11, Төв 10, Өмнөговь 1, Говьсүмбэр 7, Хэнтий 3, Хөвсгөл 1, Булган 4, Орхон 12, Дорнод 11, Сэлэнгэ 11, Ховд аймагт 19 тохиолдол тус тус байна.
Халдварт өвчин судлалын үндэсний төвд 66 хүн эмчлэгдэж байгаагийн 45 нь онош батлагдсан, 21 нь шинжилгээний хариу хүлээж байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мөн өдрийн 9 цагийн байдлаарх мэдээгээр Улаанбаатар хотын хэмжээнд амбулаторийн 8039 үзлэг хийгдсэний 3176 нь томуу, томуу төст өвчний үзлэг байна.
Лабораторийн шинжилгээгээр томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирусийн халдвартай болох нь тогтоогдсон нас баралтын 5 тохиолдол бүртгэгдээд байна.