2022.02.16
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд төр, хувийн хэвшил хамтран ажиллана
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд төр, хувийн хэвшил хамтран ажиллах шаардлагатай. Иймд "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо" Нийслэлийн Засаг Даргын орлогч З.Төмөртөмөөтэй уулзалт хийлээ. Уулзалтад “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр өөрийн биеэр оролцон, ирсэн зочдод байгууллагын үйл ажиллагааг танилцуулж , хамтран ажиллах чиглэлээ тодорхойлсон юм. Тус хоёр байгууллага зөвхөн хөдөлмөр эрхлэлт гэлтгүй бусад холбогдох асуудлаар ч хамтран ажиллах боломжтой гэлээ.
Нийслэлийн Засаг Даргын орлогч З.Төмөртөмөө нь нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн салбарыг хариуцан ажилладаг. Мөн өнөөдрийн уулзалтад төрийн олон чиглэлийн мэргэжилтнүүд оролцсон нь уулзалтыг илүү үр дүнтэй, өргөн цар хүрээтэй болгосон байна.
Өнөөдрийн уулзалтад Нийслэлийн Засаг Даргын Нийгмийн Хөгжил, Боловсрол, Эрүүл Мэндийн Асуудал Хариуцсан Орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Нийгмийн Халамжийн Газрын Дарга Б.Мөнхбаяр, Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн Газрын Дарга С.Нямдорж, НЗДТГ-ын Нийгмийн Бодлогын Хэлтсийн Мэргэжилтэн Л.Ариунзаяа нар оролцлоо.
Өнөөдрийн уулзалтаар Нийслэлийн Засаг Даргын газрууртай байнгын харилцаа холбоотой байж, санамж бичиг байгуулах, цаашлаад Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөлтэй хамтын ажиллагааг эхлүүлэхээр боллоо.Тус зөвлөлд 120 гаруй холбоо нэгдэж, үйл ажиллагааг нь дэмждэг тул хамтарч хийсэн ажлууд илүү бодитой байна гэж үзжээ.