Унаач хүүхдийг наадмын өдрүүдэд л даатгадаг гажуудлыг залруулна
2022.02.15

Унаач хүүхдийг наадмын өдрүүдэд л даатгадаг гажуудлыг залруулна

ХЗДХЯ-наас Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулж, санал солилцох уулзалтыг “Монголын морин спорт уяачдын холбоо”-ныхонтой хийлээ. 

МОРЬ БҮРТГЭЛ-ийг уралдаанаас өмнө хийж, олон нийтэд нээлттэй мэдээлж байх, ялтас суулгах замаар сангийн мэдээллийг баталгаажуулж, бэхжүүлэх, 

УНААЧ ХҮҮХДИЙН эрхийг хамгаалах, даатгалын компаниуд унаач хүүхдийг зөвхөн баяр наадмын өдрүүдэд л даатгадаг гажуудлыг залруулах,

Аливаа МАРГААНЫГ шийдвэрлэх процессыг шуурхай, ил тод болгох

ХАРИУЦЛАГЫН тогтолцоог чангатгах зэрэг онцлог олон заалтыг хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан.