
2021.12.06
Б.Баттөмөр: "Өсвөрийн парламент"-ын сурагчдын санаачилсан хөтөлбөрийг дэмжинэ
Дархан-Уул аймгийн ИТХ-ын даргын санаачилгаар ЕБС-ийн сурагчдын дунд хүний эрхийн өдрийг угтан "Өсвөрийн парламент" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Тус хөтөлбөрт ЕБС-ийн нийт 18 хүүхэд хамрагдаж байгаа бөгөөд Улсын өсвөрийн парламентийн гишүүнээр 3 сурагч урилгаар оролцож байна. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр эдгээр хүүхэдтэй уулзаж, тэдний санаачилж буй хөтөлбөр, төслүүдтэй танилцаж, цаг үеийн мэдээлэл өгч цаашид хамтарч ажиллахаа илэрхийллээ.