Хүүхдийн эрх, хөгжлийг хамгаалах санамж бичиг байгууллаа
2021.12.02

Хүүхдийн эрх, хөгжлийг хамгаалах санамж бичиг байгууллаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, Хүүхдийн эрх, хөгжил хамгааллыг сайжруулах, Залуучуудын хөгжлийг дэмжих, Ахмад настныг дэмжих зорилгоор ХНХЯ, МҮЭ-ийн холбоо, МҮХАҮТ, МАОЭНХ-ноос Санамж бичиг өнөөдөр /2021.12.02/ байгууллаа.

Талууд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, Хүүхдийн эрх, хамгаалал, Ахмад настныг дэмжих, Залуучуудын хөгжлийг дэмжих зэрэг чиглэлээр тус бүр үүрэг хүлээн, санамж бичгийг хэрэгжүүлэхэд хамтран оролцож, хэрэгжилтийг хангаж, төлөвлөгөөний дагуу 2023 он хүртэл ажиллахаар болжээ.

Хүн амын бүлгүүдийн нийгмийн оролцоо, хөгжил, хамгааллыг сайжруулахад төр, аж ахуйн нэгж байгууллагын хамтын ажиллагаа чухал, Хүний эрхийг дээдэлсэн хөгжил, хамгааллын үр дүнтэй тогтолцоог бэхжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенцын хэрэгжилтийг хангахад чиглэжээ.