2022.01.26
Б.Баярсайхан: Сэтгэл байвал үр дүн гардаг юм
Тэрээр, Дэлхийн жорлонгийн өдөр буюу өнгөрсөн 11 сарын 19-нд Сургууль, дотуур байрны ариун цэврийн өрөө, хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэнд болон соёлын байгууллагуудын ариун цэврийн өрөө бүр ЦООЖ ЦУУРГАТАЙ, СУУЛТУУРТАЙ, АРИУН ЦЭВРИЙН ЦААСТАЙ байх стандартыг хангах УРИАЛГА гаргасан.
Уриалгийн хүрээнд 21 аймаг, есөн дүүрэг, дөрвөн яаманд албан бичиг хүргүүлсэнээс одоогийн байдлаар 10 аймаг, хоёр яам тайлангаа ирүүлсэн байна. Арван аймгийн 219 сургууль, 99 цэцэрлэг, 71 дотуур байр ариун цэврийн байгууламжаа түгжээтэй болгожээ. Сургууль, цэцэрлэг, дотуур байрны орчны стандартын дагуу нийт 627 цоож цуурга, 507 угаалтуур шинээр хийж засварласан, 443 суултуур шинээр хийж засварласан, 51 жорлон шинээр барьсан, 21 гэрэлтүүлэг шинэчилсэн, 23 хаалга сольсон, тусгай хэрэгцээ хүүхдүүдэд зориулсан таван ширхэг ариун цэврийн байгууламж бий болгосон зэрэг нийт 100 сая төгрөгийн засварын шинэчлэл хийсэн зэрэг олон сайхан үр дүн гарсан байна.
Хийе гэсэн сэтгэл байвал үр дүн гардгийн жишээ бол энэ.
Энэ ажилд төсөв мөнгө шаардахаас илүү удирдлагууд, томчуудын хүүхдийг хайрлаж хүндэлдэг чин сэтгэл, хандлагын асуудал л байгаа.
Бусад аймгууд болон Нийслэлийн боловсролын газар уриалгын дагуу хийсэн ажлын тайлан мэдээллээ удахгүй ирүүлнэ гэдгээ илэрхийллээ, илүү үр дүнг дахин мэдээлэх юм байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn