Нийгмийн ажилтны үнэлэмж нэр хүндийг өсгөх, мэргэжлийн боловсон хүчнээр хангах, эрх зүйн орчин хэрэгтэй байна
2021.12.20

Нийгмийн ажилтны үнэлэмж нэр хүндийг өсгөх, мэргэжлийн боловсон хүчнээр хангах, эрх зүйн орчин хэрэгтэй байна

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан болон УИХ дахь Хүчирхийллийн эсрэг лобби бүлгийн зарим гишүүд “Нийгмийн ажлын тухай” хуулийн төслийн боловсруулан өргөн барихаар бэлтгэж байна.

Энэ ажлын хүрээнд хуульч, эрдэмтэн судлаачид, их дээд сургуулийн багш нар, нийгмийн ажилтнууд, хамтарсан багууд зэрэг салбарын олон төлөөллүүдтэй уулзаж санал бодлыг нь сонсож байгаа.

Өнгөрсөн амралтын өдрөөр 21 аймаг, 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдлагуудын хурал болж байх үеэр очиж салбарын асуудал тэр дундаа онцгойлон хүүхэд хамгааллын ажлын хэрэгжилт үр дүн, цаашид хэрхэн ажиллах, мөн Нийгмийн ажлын тухай хуульд заавал тусгах асуудлуудын талаар ярилцлаа.


Нийгмийн ажилтны үнэлэмж нэр хүндийг өсгөх, мэргэжлийн боловсон хүчнээр хангах, эрх зүйн орчныг бүрдүүлэх, хамтарсан багийн ажлыг үр дүнтэй болгох орчин нөхцлийг бий болгох зэрэг олон ажлыг яаралтай цэгцлэх нь хүчирхийллийг бууруулахад нөлөөлнө гэж үзэж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn