“Иргэн төвтэй жил”-д хийх ажлын саналыг авч, нэгдсэн төлөвлөгөө боловсруулна
2022.02.07

“Иргэн төвтэй жил”-д хийх ажлын саналыг авч, нэгдсэн төлөвлөгөө боловсруулна

Өнөөдөр /2022.02.07/ болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг даргын 2022 оныг  “Иргэн төвтэй жил” болгон зарлах тухай захирамжийн хэрэгжилтийг хангаж, холбогдох байгууллагуудаас санал авч, нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж ажиллах чиглэл өглөө.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хариуцсан ажлын чиглэлээр нийслэлийн иргэдэд боловсрол мэдлэг олгох, соёлыг төлөвшүүлэх, орлого нэмэгдүүлэх, амьдрах орчныг сайжруулах, эрүүл мэндийг анхаарах, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодит үр дүнд хүрэхүйц ажлыг санаачлан зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллах, 2022 онд Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай байгуулах “Хариуцлагын гэрээ” байгуулах бэлтгэлийг сайтар хангах, 2022 онд Улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудыг эрчимжүүлэх, Нийслэлийн Засаг даргын эрх шилжүүлсэн захирамж гарснаас ажлын гурав хоногт үнэлгээний хороог байгуулж, худалдан авах ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай иж бүрэл материалыг судалж, захиалагч байгууллагатай хамтран ажиллах зэрэг болон бусад үүрэг даалгаврыг өгсөн байна.