
2022.02.15
МҮЭ-ийн гишүүнчлэл, зохион байгуулалтын газраас аймгуудтай цахимаар уулзлаа
МҮЭ-ийн холбооны ҮЭГЗБГ-аас аймгуудын Үйлдвэрчний эвлэлийн холбоодын удирдлагуудтай санал солилцох цахим уулзалтыг өнөөдөр /2022.02.15/ зохион байгуулав.
Тус уулзалтаар МҮЭ-ийн холбооны ЕНБД Х.Буянжаргал, газрын дарга С.Өнөрбилэг нар ҮЭГЗБГ-аас зохион байгуулж буй үйл ажиллагаа, 2022 оны төлөвлөгөө, цаашид хийж хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хүрээнд мэдээлэл өглөө.
Хамтын ажиллагааны хүрээнд МҮЭ-ийн холбооны гишүүнчлэл нэмэгдүүлэх, арга зүйн зөвлөгөө өгөх, эвлэлдэн нэгдсэн гишүүнчлэлээ хадгалж, хамгаалах, ҮЭ-ийн гишүүдийн цахим бүртгэлийг сайжруулах, мэдээ мэдээллийг шуурхай хүргэх зэргээр хамтрахаар болсноо мэдэгдлээ.