Төрийн цахим шилжилтийн эхлэлийг амжилттай тавилаа
2021.08.23

Төрийн цахим шилжилтийн эхлэлийг амжилттай тавилаа

УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны дарга Э.Бат-Амгалан  төрийн цахим шилжилтийн эхлэлийг амжилттай тавьсан “Цахим гарын үсгийн тухай”, “Кибер аюулгүй байдлыг хамгаалах тухай” хуулийн төслүүдийн ажлын хэсгийн гишүүн билээ.

Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг “Нийтийн мэдээллийн тухай” болон “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай” хуулийн төслүүдийн олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.

Ингэснээр иргэд Улсын бүртгэлийн ерөнхий газраас олгодог бүх төрлийн лавлагааг тус платформоор дамжуулж үнэ төлбөргүй авахаас гадна аж ахуй нэгж, иргэдэд зориулсан 539 гаруй үйлчилгээг үзүүлж байна.

Тухайлбал, жолооны үнэмлэхээ бие авч яваагүй тохиолдолд 10 дугаар сард шинэчлэгдэх E-Mongolia v2 платформоор дамжуулан торгуулахгүй байх боломж бүрдэх юм. Цаашид төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэхдээ хүндрэл үүсгэлгүй, шуурхай цахимаар үзүүлдэг байлгах тал дээр онцгой анхаарч ажиллаж байгаа гэдгийг УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны дарга Э.Бат-Амгалан  онцлоод, цахим шилжилтийг дэмжихийг уриаллаа.