2021.05.24

“Инновацийн 7 хоног” арга хэмжээ долоо дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв

“Инновацийн 7 хоног” арга хэмжээ долоо дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, хаалтаа хийлээ.

Энэ сарын 17-нд албан ёсоор эхэлсэн арга хэмжээ нь үндэсний инновацийн тогтолцоог бэхжүүлэх, инновацийн тэргүүлэх таван чиглэлийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт, үндэсний чадавхыг төвлөрүүлэх, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн,  үйлчилгээний төрөл, хэлбэрийг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг чиглүүлэх зорилго дор болж өнгөрлөө. Энэ удаагийн арга хэмжээ цахимаар зохион байгуулагдаж, нийт 1000 гаруй төлөөлөгч оролцжээ.