2021.06.17
С.Одонтуяа: Хуулийн төсөлд өгсөн саналуудаа тусгуулж чадлаа
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Хөдөлмөрийн тухай
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.06.17\ нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
"Хөдөлмөрийн хууль бол маш чухал, том хууль юм. Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргилд бичгээр саналаа өгсөнөөс нэлээд нь тусгагдсан байна.
Ажлын байрны бэлгийн дарамтын асуудал нилээд өндөр байгаа нь судалгаагаар гарсан. 3 хүн тутмын нэг нь ийм төрлийн дарамтад өртдөг байна. Энэ чиглэлээр эмэгтэй гишүүдийн бүлэг анхаарч ажилласан. Бид ард түмний гүүр болохын хувьд олон байгууллага, иргэдээс ирсэн саналууд өгсөн. Энэ саналууд нь орсон эсэхийг асуухад ихэнх нь туссан гэлээ. Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил, Эмэгтэй гишүүдийн бүлэг амжилттай ажиллаж чадлаа гэж үзэж байна. Бид хамтран ажиллавал олон ажлын ард гарч чаддаг гэдгийг харууллаа. Та бүхэнд баярлалаа."
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
Экспертийн байр суурь
ХЗБХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан
2017
04.21
ЭЗБХ-ны хуралдаан
2015
07.10