2021.06.24
Ц.Даваасүрэн: Хөдөлмөрийн харилцаа бол хүний эрхийн асуудал учир нарийн зохицуулалт шаардлагатай байдаг
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.06.24\ нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
Биднийг Оюутолгой дээр ажиллаж байхад ажилчид 14/14 хоног болгооч ээ гэж байсан энэ асуудал яаж шийдэгдсэн бэ? хариуцлага тооцох халах, солих асуудал өөрчлөгдсөн гэсэн үүнийг тодруулъя. Хөдөлмөрийн харилцаа гэдэг бол хүний эрхийн асуудал. Ийм учраас энэ хуулийг сайн анхаарч гаргах хэрэгтэй.Өмнөх хуулийн хэлэлцүүлэг дээр хүн хөдөлмөрлөх таатай нөхцөлөөр хангах орлого олох асуудлыг Ковидын хуулиар хязгаарлачихдаа, Үндсэн хууль зөрчөөд байхад Үндсэн хуулиа дагаж мөрдөнө гэсэн УИХ-ын гишүүд зүгээр дуугүй өнгөрч байна. Хүний амь нас өнгөрч байхад бас л хариуцлагагүй хандаж байна. Хуулийн зөрчлийн асуудлыг энэ ИХ хурлын гишүүд анхаарахгүй, Үндсэн хуулиа үл тоож байна. Үндсэн хуулиа хөндөхгүй байхад анхаарах хэрэгтэй.
Түүний асуултад УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил хариуллаа
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn