2021.01.06
Б.Саранчимэг: Хөл хорио тогтоосон үед ажлын байрыг хадгалах зэрэг зохицуулалт тусгагдсан уу?
Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021,01,06,/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Засгийн газар 2018.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Цар тахалтай холбоотой олон асуудал гарч ирсэн. Хөдөлмөрийн харилцаанд нөлөөлж байгаа. Хуульд хөл хорины үед сул зогсолтын талаар заалт орсон уу? Цахимаара жил явж байна. Зохицуулалт орсон уу?
Хуулийн 7-6, 8-3, хэрэв ажилтан ажлын байр нь дээр ялгаварлан гадуурхагдсан, дарамтад өртсөн гэж үзвэл ХЭҮК хандана гэсэн байгаа. Хуульд тодорхой заах хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн эрх их зөрчигддөг. Ийм асуудал шийдэгдэхгүй өнгөрдөг.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
Ажил хийж байгаа хувь хүн өөрөөс нь шалтгаалсан сул зогсолт. Мөн ажил олгогчоос шалтгаалсан, бас аль алинаас нь хамааралгүй онц байдлын сул зогсолтын талаар тус тусад нь зохицуулсан заалт орсон. Ажил олгогчоос шалтгаалсан сул зогсолтын үед цалин хөлсөө авна. Гамшгийн үед үндсэн цалингийн 50 хувиа авах эрх нь байгаа.
Ковид-19 болон орчин үеийн ажлын байрнаас болж ажиллах нөхцөл өөр болж байна. Алсаас ажиллах тал дээр зохицуулалт орсон. Ялгаварлан гадуурхах тал дээр хуульд заалт орсон. Ажил олгогч ялгаварлан гадуурхалгүй, дарамт шахалт үүсгэхгүй орчин бүрдүүлэх ёстой.Зөрчлийн хууль, Жендерийн хууль гээд зарим хуульд өөрчлөлт орох шаардлагатай болж байгаа. Иргэдэд хаашаа хандахын тодорхой оруулсан.
УИХ-ын гишүүн С.Чинзориг
Зайнаас ажиллах,гэрээсээ эсвэл өөр газраас ажиллах, бүтэн бус цагаар ажиллах хөдөлмөрийн гэрээний талаар шинэ заалт орсон.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:
Ажилтан ялгаварлан гадуурхагдсан тохиолдолд ХЭҮК хандах эрхтэй. Гомдол гаргаад шийдвэрлэх талаар Хөдөлмөрийн хуульдаа тодорхой тусгах хэрэгтэй.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn