2021.01.12
Ж.Ганбаатар: Бид хөгжингүй улс биш тул хөдөлмөрлөх шаардлагатай
ТББХ-ны хуралдаан
Хөдөлмөрийн тухай
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2021,01,12,/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагасан, анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
Төрийн албан дээр 1 сараас хэтрэхгүй амарч болох уу? Бид хөгжингүй улс биш. Бид эрт босож, орой унтах хэрэгтэй. Төрийн албаныхныг хувийн хэвшлээс ялгах шаардлагагүй.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
Монголчууд баг амрах хэрэгтэй. Бид 8 цаг биш 14 цаг ажиллах хэрэгтэй байна. Илүү цагийн хөлсийн өгөөд ажиллуулах хэрэгтэй. Төрийн албаныхан ямар их амардаг юм бэ?
Ажлын хэсгийн ахлагч,УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
Нийт төрийн албан хаагчид 20 өдөр амраад нийт 33 өдөр амрахгүй. Зөвхөн багш нарт үйлчилнэ. Нийт төрийн албан хаагчдад жилийн ээлжийн амралт ажлын 15 өдөр,нэмээд ажилсан жилээрээ хоног нэмэгдээд явна.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn
Холбоотой мэдээ
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
Экспертийн байр суурь
ХЗБХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан
2017
04.21
ЭЗБХ-ны хуралдаан
2015
07.10