УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар Япон Улсын элчин сайд Х.Кобаяашитай уулзлаа
2021.03.10

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар Япон Улсын элчин сайд Х.Кобаяашитай уулзлаа

Монгол Улсын Их хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал нар Япон Улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяашитай албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтаар Япон Улсын “Соёлын өвсний үндэс” төслийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн цахилгаан шатыг шинэчлэх ажлыг түргэвчлэх, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/ Монгол дахь төлөөлөгчийн газартай Цэвэрлэх байгууламж, ариутгах татуургын чиглэлээр хэрэгжүүлж байсан төслийг үргэлжлүүлэн 3 жилийн хугацаатай гэрээг сунгах талаар харилцан санал солилцсон юм.

Мөн Дорноговь аймаг Япон улсын Шизүока муж хооронд найрамдалт хамтын ажиллагаа тогтоосны 10 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд ойг тэмдэглэн өнгөрүүлэх, ойн хүрээнд зохион байгуулагдах ажлын талаар ярилцлаа.