УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг залруулга хийлээ
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг
2021.03.03

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг залруулга хийлээ

Нэр бүхий цахим хуудсанд Говьсүмбэр аймгаас УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийг хүлээн авахад зориулж 1,8 сая төгрөг зарцуулсан тухай үндэслэлгүй мэдээлэл нийтлэгдсэнийг нягталлаа.

Миний бие тойрогтоо ажиллах зардлаа төрийн байгууллага болон орон нутгийн зардлаар төлүүлж байгаагүй бөгөөд тухайн зардал гарсан гэх хугацаанд хорио цээрийн улмаас орон нутагт ажиллаагүй учир, санхүүгийн үндсэн баримтуудыг шаардан гаргуулж үзлээ.

Энэхүү 1, 875,829 төгрөг нь БЗӨБЦТС ТӨХК буюу Баруун Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ төрийн өмчит компани уруу шилжсэн аймгийн Тамгын газрын “гэрээт цахилгааны хөлс” байлаа.
Харин шилэн дансанд шивэхдээ ийнхүү андуурч оруулсан нь туйлын хариуцлагагүй явдал болсон байна.

Дараагийн гүйлгээ нь төрийн дээд одон медаль гардуулах ёслолын зардал 119,500 төгрөг байх ба нэг өдөр гарчээ. Санхүүгийн ажилтан шагнал гардуулах ёслолтой холбоотой миний нэрийг шивсэн нь өмнөх гүйлгээтэйгээ хольж андуурагдах шалтгаан болсон бололтой. Хорио цээрийн улмаас миний бие шагнал гардуулахад ч очиж оролцоогүй .
Хэдийгээр санхүүгийн ажилтны алдаа болсон байна гэж Говьсүмбэр аймгийн ЗДТГ-аас тайлбар илрүүлсэн ч орон нутагт төсвийн захиран зарцуулалт хэрхэн явагдаж байгаа, мөн нэр барьж зүй бус үйлдэл явагддаг байж болох эсэхийг албан ёсоор шалгуулах болно. гэсэн залруулга хийсэн байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn