Энэтхэг улс дэлхийн хэмжээний том гүрэн болохоор санаархаж эхэллээ
2012.01.17

Энэтхэг улс дэлхийн хэмжээний том гүрэн болохоор санаархаж эхэллээ


  • Энэтхэг улс шинэ оныг нэр хүндээ өсгөх жил болгохоор төлөвлөсөн бололтой. Энэ нь огцом ахиц уу, эсвэл олон нийтийг төөрөгдүүлэх гэсэн санаа юу.
  • Ялангуяа дэлхий дахин эдийн засгийн гүн хямралын ангал дээр ирчихээд байгаа өнөө үед эдийн засаг нь бүрэн бэхжээгүй Энэтхэг улс хөг¬жиж буй бусад орноос хаа холдох билээ.

Арабын ертөнц, Европын эдийн засгийн хямрал, түүнч­лэн Ираныг тойрсон үйл явдалд дэлхийн хэвлэл мэ­дээллийн хэрэгслүүд ан­хаарлаа хандуулж буй өнөө үед уншигчид хөгжиж буй ор­нуудын дунд тэргүүлэгч байр суурь эзэлдэг улсуудын талаар тун бага мэдээлэлтэй байгаа нь нууц биш. Хятад улс л гэхэд хөг­жингүй орны тоонд орохуйц дэл­хийн том гүрэн учраас энэ талаарх мэдээлэл өдөр бүр гардаг бол Бразил, эс­вэл ӨАБНУ-ын талаар ба­раг мэ­дээл­дэггүй. Үүнтэй адил Энэт­хэгийг ч бас орхиг­дуул­даг.

Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэлхийн цэрэг, улстөрийн нөхцөл байдалд ямар нэг талаар нөлөөлсөн улс орнуудын тухай мэ­дээллийг илүү их цацдаг. Энэ­хүү зүй тогтлын дагуу ши­нэ оны эхнээс Энэтхэг улс гэдэг үг дэлхийн мэдээллийн агентлагуудын хуудаснаа олон­таа тааралдах боллоо. Энэ оны эхний долоо хоногт Энэт­хэг улсын цэрэг, улс­төрийн байдлын талаар хоёр чухал мэдээлэл гарсан. Эхнийх нь тус улс Хятад, Па­кис­тантай хиллэдэг му­жуу­дын хүний хөл гараагүй ша­хам, уулархаг нутгуудад хонгил гаргаж, авто зам тавихаа мэдэгдлээ. Ийнхүү уул­сыг нүхэлсэн тус хоолойн ачаар энэ бүсэд ямар ч саад­гүйгээр тээвэрлэлт хийх юм.

Улсынхаа газар нутгийн хойд хэсэгт дэд бүтцээ хөг­жүүлж буй нь тус улс газар нутгийн хурц маргаантай хэс­гийг өмчилж авахаар зориг шуулуудсан хэрэг. Ялангуяа үүнээс болж Пакистантай то­моохон хэмжээний дайн дэг­дээж болзошгүй байдалд оржээ. Ер нь өндөр, өндөр уулсыг нүхэлж, авто зам ба­рих нь үнэхээр биеэ тоосон тө­сөл юм. Энэ нь Энэтхэг улс байр сууриа бэхжүүлж, бүс нутагтаа тэргүүлэх гүрэн болох гэсэн ээлжит оролд­лого бололтой.

 

Энэтхэгтэй хамааралтай дараагийн дуулиант мэдээлэл нь цэрэг, улстөрийн сэдэвтэй шууд бус холбоотой. Тус улс “Agni-V” балластик пуу­жин­гийнхаа шинэ загварыг ой­рын 2-3 сард турших нь нэгдүгээр сарын есөнд то­дорхой болжээ. “Agni-V” хэмээх гурван шатлалт, хатуу түлштэй бал­ластик пуужинг “Agni-III”-ийн үндсэн дээр бүтээсэн байна. Цөмийн зэвсэг суу­рилуулж, өндөр нарийвч­лал­тайгаар бай онох ча­д­вартай шинэ пуужингийн нис­лэгийн алслалтын дээд хэмжээ нь 5.5 мянган км. Энэт­хэг улс ийнхүү Пакистан, Хятад төдийгүй Азийн газар нутгийн бүх хэсгийг хамрах хэмжээний цөмийн зэвсгийн хүчтэй болсон гэдгээ дахин баталлаа.

 

Энэтхэг улс шинэ оныг нэр хүндээ өсгөх жил болгохоор төлөвлөсөн бололтой. Энэ нь огцом ахиц уу, эсвэл олон нийтийг төөрөгдүүлэх гэсэн санаа юу. “Agni-V”-ийг аль өнгөр­сөн 2011 оны сүүлчээр тур­шихаар төлөвлөж бай­сан. Тэгвэл энэ санаагаа хэрэг­жүү­­лэ­хэд энэтхэгчүүдэд саад учир­чээ. Гэхдээ энэ нь тех­никийн доголдол эс­вэл үн­дэсний хэмжээний сан­хүү­­гийн хүндрэлийн аль нь бо­лохыг хэлэхэд хэцүү. Үнэн­дээ хоёр дахь шалтгаан үнэнд илүү ойрхон байх. Ялангуяа дэлхий дахин эдийн засгийн гүн хямралын ангал дээр ирчихээд байгаа өнөө үед эдийн засаг нь бүрэн бэхжээгүй Энэтхэг улс хөг­жиж буй бусад орноос хаа холдох билээ.

 

Энэтхэг улсын хэтийн тө­лөв жилийн өмнө төсөөлж бай­сан шиг тийм ч таатай бай­сангүй. Тухайн үед Энэт­хэгийн зарим улстөрч ойрын жи­лүүдэд гол өрсөлдөгч болох Хятадын урд орно хэ­мээн мэдэгдэж байсан. Энэт­хэгийн одоогийн эдийн зас­гийн өсөлт 6.9 хувьтай байгаа нь Европын орнуудын дэргэд харьцангуй дээгүүр үзүүлэлт байж болох юм. Гэсэн ч 1.2 тэрбум хүн амтай Энэтхэг улсын хувьд эдийн засгийн өсөлт долоон хувьд хүрэхгүй байгаа нь ноцтой аюул учруулна гэж ихэнх эдийн засагч үзэж байна. Эдийн засагчид тус улсын эдийн засгийн өсөлтийг 8.5 хувьд хүрнэ гэж 2011 оны эхээр тооцож байсан ч долоо ч хүрэхгүй хувьтай гарлаа.

 

Хэдий тийм ч Энэтхэгийн чадварыг дутуу үнэлэх тал ажиг­лагддаг. Энэ оронд хө­дөл­мөрийн чадвартай хүн амын үлэмж их нөөц бий. Нэгэн цагт Хятадад тусал­сан залуу, хямд ажлын хүч Энэтхэгт ч гэсэн нэ­мэр болох нь гарцаагүй. Үү­нээс гадна Энэтхэг улс дэл­хийн хөдөлмөрийн хууваа­­ри­лал­тад маш ашигтай байр суурь эзэлдэг. Тус улс эмийн бүтээгдэхүүн, хар ме­таллургийн бүтээгдэ­хүүний экс­портоороо алдартай. Экс­пор­тын дээрх онцлогийн ачаар Энэтхэг улс түүхий эд экс­портлогч, дэлхийн хөг­жиж буй орнуудаас ялгардаг юм.

Харин түүхий эд экс­порт­логч орнуудын хувьд импортлогч орнуу­дын үйлд­вэрлэлийн түвшний хэлбэлз­лээс бүрэн хамааралтай бай­даг зүй тогтолтой. Эндээс үзэхэд Энэтхэг улс одоогоор тодорхой хэм­жээ­ний хүндрэл амсаж бай­гаа ч өөрийн хүчинд ит­гэж байгаа нь илт байна. Тус улс цэргийн хүчээ бэх­жүү­лэ­хийн зэрэгцээ тогт­вор­гүй хөр­шүүддээ өөрийн санааг ха­руул­саар байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.