Самурай сэлэмнийхээ үзүүрийг Хятад руу чиглүүлжээ
Японы Сайд нарын танхим энэ сарын 2-нд хуралдаж, Батлан хамгаалахын сайд Китазава Точимигийн өргөн барьсан энэ оны "Хамгаалалтын цагаан ном"-ыг албан ёсоор баталжээ. Уг номд Япон-Америкийн холбоотны харилцааг цаашид гүнзгийрүүлэхийг чухал хэмээн тэмдэглээд хамгаалалтын хүчин байгуулах үзэл баримтлал, өөрийгөө хамгаалах армийг сүлжээний дайралтаас хамгаалахын чухалчилсан байна.
Үүний зэрэгцээ Хятадын дарамт үзүүлэх байдал нь Японы иргэдийн бэттэлийг түгшээж байна гэж анх удаа заасан аж. Энэ оны "Хамгаалалтын цагаан ном"-д Хятад улсыг чухал агуулга болж, тус улсын тухай өгүүлсэн хэсэгтээ "их дарамт" хэмээх үгийг хэрэглэсэн байна.
Хятад улсын хөрш зэргэлдээ улс орнуудтай ашиг сонирхлын асуудлаар дарамт үзүүлэх байр сууринаас ханддаг. Үүний ирээдүйн чиглэл нь хүмүүсийн сэтгэлийг түгшээх боллоо хэмээн дурьджээ. "Их дарамт" гэдгийн тухай Китазава Точими "Энэ бол олон улсын хамтын нийгэмлэгийн үзэл ойлголтын нэг мөн. Хамтын нийгэмлэг иймэрхүү үзэлтэй байгаа учраас бид ийм: үгийг хэрэглэсэн" гэжээ.
Хятадын тэнгис дэх үйл ажиллагааны талаар цагаан номд дурьдахдаа 'Үйл ажиллагаа нь олширч, идэвхжих хандлагатай байна. Хятадын тэнгисийн үйл ажиллагаанд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тус улсын армийн хөгжил түргэн урагшилж, байлдах хүчний алсын зайн тусах хүчин чадал тасралтгүй эрчимжиж байгаа.
Хятадын тэнгисийн цэргийн флотын үйл хөдлөл, ажиллагаа явуулах газар орон, төхөөрөмжийн байгуулалтын байдал зэрэгт анхаарлаа хандуулах шаардлагатай байна" хэмээн өгүүлжээ.
Мөн Хятадын өмнөд тэнгисийн район дахь тэнгисийн үйл ажиллагаа, Зүүн өмнөд Азийн зарим улстай гарсан маргаанд ихээхэн анхаарал хандуулсан байна. Харин өмнө нь хэвлэгдэж байсан цагаан номуудад зөвхөн Хятадын тэнгисийн цэргийн далай дээрх үйл ажиллагаанд анхаарал хандуулж байсан аж.
Тэгвэл шинэ цагаан номд анх удаагаа Хятад болон Зүүн өмнөд Азийн зарим улсын тэнгисийн ашиг сонирхлын сөргөлдөөнийг тусгай бүлэг болгон дурьдсан байна. "Энэ нь бүс нутгийн болон олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван тогтвортой байдалд нөлөө учруулж болзошгүй" хэмээн бичжээ.
Үүнээс гадна, уг номд Хятад улс болон Ойрх Дорнод, Африк, Номхон далайн арлын орнууд, Төв, Өмнөд Америкийн улсуудын хоорондын харилцааны талаар дурьдсан аж. Үүнд "Хятад улс тэнгисийн цэргийн флотын айлчлалын арга хэмжээ, зэвсэг экспортлохоор дамжуулан нөлөөгөө тасралтгүй өргөтгөж байна" гэж тус номд өгүүлэв.
Мөн Япон Америкийн аюулгүй байдлын хамгаалалт нь Токиогийн бодлогын чухал тал байсаар ирсэн гэдгийг онцолжээ. Энэ оны "Хамгаалалтын цагаан ном"-д газар хөдлөлтийг чухалчилсан нь онцгой зүйл болсон байна. Номын эхний хэсэгт "Японы өөрийгөө хамгаалах армийн 100 мянган цэрэг гамшгаас аврахад оролцсон.
Эл ажиллагаанд Японы өөрийгөө хамгаалах арми АНУ-ын цэрэгтэй мөр зэрэгцэн ажиллалаа. Энэ нь хоёр талын холбоотны цаашдын харилцааг гүнзгийрүүлэхэд ашигтай гэжээ. Япон-Америкийн аюулгүйн хамгаалалтын системийн тухай цагаан номд тэмдэглэхдээ "Хоёр улсын холбоо бол Япон болон Ази номхон далайн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг биелүүлэхэд дутагдаж болзошгүй.
Япон, АНУ ирээдүйд нэн өргөн салбарт аюулгүйн хамтын ажиллагаагаа урагшлуулж, холбоотны харилцаагаа гүнзгийрүүлэх болно" гэжээ. Эдгээр агуулгатай харьцуулбал цагаан номд хоёр талын хоорондын Футенмагийн нисэх онгоцны буудлыг нүүлгэх асуудлыг тийм ч их хөндөөгүй байна. Япон Америкийн харилцааны тогтвортой байх талаар олон нийтийн анхаарлыг их татсан гэж "Глобал таймс" сонинд өгүүлжээ.