Киргиз улсын парламентыг төлөөлөгчидтэй уулзалт, ярилцлага хийлээ
2011.04.13

Киргиз улсын парламентыг төлөөлөгчидтэй уулзалт, ярилцлага хийлээ

Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцахаар айлчилж буй Киргиз улсын парламентыг төлөөлөгчид танилцаж байгаа билээ. Өнөөдөх УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дэд дарга Торобаев Бакыт, Парламентын гишүүн, Хүний  эрх, тэгш боломж, олон нийтийн байгууллагуудын хорооны дарга Бекешев Дастан,  Парламентын гишүүн, Хуульт ёс, хууль сахиулах, авилгатай тэмцэх хорооны дэд дарга Шайназаров Тынчтык, Парламентын гишүүн, Батлан  хамгаалах, аюулгүй байдлын хорооны дэд дарга Сапарбаев Жоомарт, Киргизийн Соросын сангийн Хуулийн хөтөлбөрийн захирал Качикеева Бакыт нарын болон албан бусад хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Хоёр талын Уулзалт, ярилцлага “УИХ-аас шийдвэр гаргахад иргэдийг оролцуулж буй туршлага, сүүлийн үед шинээр бүрдүүлсэн эрх зүйн орчин, цаашдын төлөвлөгөө” сэдвийн хүрээнд хийгдсэн бөгөөд гол ярилцсан асуудал нь Парламентын ил тод байдал, иргэдийн оролцоо, олон нийттэй нээлттэй ажиллах механизмыг хэрхэн бүрдүүлэх тухай байсан юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.