Нууц биш “нууц” хэлэлцээ
2011.07.26

Нууц биш “нууц” хэлэлцээ

Ливийн Гадаад хэргийн сайд Абдул  Ати аль-Обейди өнгөрөгч долоо хоногт Москва хотноо Оросын албаныхантай хэлэлцээ хийжээ. Энэ сарын 20-нд эхэлсэн хэлэлцээ дараа өдрийн үдэш хүртэл үргэлжилсэн бөгөөд аль-Обейди тэргүүтэй Ливийн төлөөлөгчид уулзалтаас шуудхан нисэх онгоцны буудлыг зорьсон байна. Хэлэлцээртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг талууд дэлгээгүй ч эх сурвалжуудын мэдээлснээр энэ нь Ливийн иргэний дайныг зогсоох нууцхан төлөвлөгөөний эхлэл гэнэ.

Ирээдүйн таван удирдагч

ОХУ тэргүүтэй олон улсын энхийн зуучлагчид Ливид зэвсэгт ажиллагаа явуулж буй өрнийн орнуудад   тус   улсын   ирээдүй, гэмгүй иргэдийг бодолцон хямралыг эвээр шийдэхийг уриалж буй. Аль-Обейди ч мөн Москвад айлчлахдаа Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой энэ талаар ярилцсан нь тодорхой. "Риа Новости" агентлагт ирсэн мэдээллээр Ливийн эрх баригчид болон босогчид эвслийн Засгийн газар байгуулахаар хэлэлцэж эхэлжээ. Тэд тал тус бүрээс хоёр улстөрч сонгож, сонгогдсон удирдагчид нь эвслийн шинэ засгийн тэргүүнийг сонгох аж.


Энэхүү тохиролцоог амжилттай болгохоор ажиллаж буй гол зуучлагч-ажиглагч нь Африкийн холбоо болон НҮБ гэнэ. Харин зөвшилцлийг дэмжигч гол хүчин нь ОХУ. Дээр дурдсан хэлэлцээг С.Лавров санаачилж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Ливийн асуудал хариуцсан бие төлөөлөгч, Иорданы иргэн Абдел-Эла аль-Хатибт санал тавьжээ. Хоёр долоо хоногийн өмнө Триполид очсон аль-Хатиб энхийн хэлэлцээ болно гэдэгт итгэлгүйхэн байсан ч Ливийн Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайдад энхийн хэлэлцээнд зуучлагчаар оролцох Оросын саналыг уламжилсан байна. Азаар сөргөлдөгч талуудын буун дуу намжиж, ливичүүд энхийг эрхэмлэх нь нэмэгдсэн тул олон талт хэлэлцээг талархан хүлээж авах нь илэрхий болов.

Ливид зэвсэгт ажиллагаа эхлүүлсэн орнууд болон зуучлагчид өдгөө зөвшилцөлд хүрэх хэрэгтэй. Мөн олон улсын зүгээс хэлэлцээг саатуулах оролдлого гаргаагүй байх нь чухал. Харамсалтай нь, НАТО-гийн гишүүн зарим орны эрх баригчдын дунд Муаммар  Каддафи болон түүний засаглалыг ор мөргүй үгүй хийхээс нааш санаа амрахгүй хүн олон бололтой.

Хурандааг баривчлах уу?

Москвад айлчлах үеэрээ Ливийн Гадаад хэргийн сайд аль-Обейди хамтарсан Засгийн газар байгуулж болох асуудлыг эсэргүүцээгүй аж. Хэдийгээр сөрөг хүчнийхэн эвслийн Засгийн газарт хурандаа Каддафи болон түүний хүү Саиф аль-Исламын оролцоо байх ёсгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа авч аль-Обейди  Муаммар Каддафийн ашиг сонирхлыг хамгаалсан нь тодорхой юм. Гэхдээ Каддафийг явуулах нь хялбар биш гэдгийг сануулжээ.

Олон улс үүнтэй санал нэг байгаа. Ливийн хямралыг эцэслэхийн тулд шинэ засгаас гадна тус улсыг 40 гаруй жил удирдсан "галзуу нохой"—н ирээдүйн талаар хэлэлцэх нь зүйн хэрэг. С.Лавров, аль-Обейди  нарын хэлэлцээтэй зэрэгцэн өрнийн олон улсад Каддафийн аюулгүй байдлын талаар ярилцаж эхэлжээ. Францын Гадаад хэргийн сайд Ален Жюппе энэ сарын 20-нд гаргасан мэдэгдэлдээ "Улстөрийг бүрэн орхисон тохиолдолд л Каддафийг Ливид үлдээнэ. Түүний асуудлыг гал зогсоох гэрээ батлагдахаас өмнө шийдэх  хэрэгтэй"

гэжээ. Тэрбээр Каддафийг баривчлах зөвшөөрөл Олон улсын эрүүгийн шүүхээс хүсэх
тухай ч мөн дурдсан байна. Харин Иракийн хувь заяаг аймшигтайгаар            шийдсэндээ

өнөө ч болгоомжлонгуй хандаж байгаа АНУ хурандааг баривчлах эсэх асуудалд шийдэмгий хандахаас зайлсхийж "Каддафи өөрөө засгийн эрхийг шилжүүлэх .ёстой. Харин дараа нь хэрхэх нь ливичүүдийн асуудал" гэжээ.

Дайны төгсгөл

Юутай ч сөргөлдөгч талуудын дунд хэлэлцээ эхэлсэн нь чухал юм. Ливийн Засгийн газар болон босогчдын түр зөвлөлийн аль аль нь энэ тухай албан мэдэгдэл хийгээгүй ч ОХУ—ын Ерөнхийлөгчийн

Африкийн асуудал эрхэлсэн төлөөлөгч Михаил Маргелов талуудын дунд олон болзолт хэлэлцээ явагдаж буйг мэдээлсэн юм. Этиопт эхэлсэн хэлэлцээнд ОХУ, Африкийн холбоо хөндлөнгийн этгээдийн үүрэг гүйцэтгэсэн гэнэ.

Энэ сарын 21-нд Оросын Онц байдлын яам босогчдын төв хот Бенгазид будаа, элсэн чихэр, лаазалсан загас ачсан тусламжийн нисдэг тэрэг хүргүүлжээ. Энэ нь дайн эхэлснээс хойших гурав дахь тээвэрлэлт юм. Орос Ливийн дайныг эцэслэх гол хүчин гэдгийг энэ баримт бүрнээ нотолно. Оросын Шинжлэх ухааны академийн Дорно дахин судлалын тэнхимийн профессор, "Үл мэдэгдэх Каддафи" номын зохиогч Анатолий Егориний хэлснээр ливичүүдийн замнап ямар байсан хамаагүй, зөвхөн энэ цаг үед л тэд гадныхнаас нөлөөт байж яавч болохгүй. Тэр цагт л дайн дуусна. Москвагаас Энэтхэгийг зорьсон аль-Обейди ийм бодол өвөртөлсөн нь дамжиггүй. Тэрбээр Ази, Африкийн шинэхэн хүчирхэг орнуудыг Оростой үзэл бодол нэгдэж, хэлэлцээний ширээнд НАТО-гийн эсрэг талд суулгахаар дипломат аян дайнд мордов бололтой.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.