Их гүрний орон гэргүй хаан
2012.01.04

Их гүрний орон гэргүй хаан

Монголыг 220 жилийн турш эрхшээлдээ оруулсан Манж Чин ул­сын сүүлчийн эзэн хаан Пу И дөн­гөж хоёр настайдаа буюу 190­8 оны 12 дугаар са­рын хоё­ронд хаан ширээнд  заларчээ. Тэрээр энэ ёслолын үеэр “Гэртээ харимаар байна” хэ­мээн уйлахад эцэг нь “Тэвч, хүү минь. Удахгүй бүх зүйл дуусна” хэмээн ар­гад­­жээ. Эцгийнх нь хэлсэн үг зөнтэй байж, тэрээр удал­гүй хаан ширээнээсээ буусан юм.


Синьхайн хувьсгалаас дөрвөн жилийн дараа Хятад орон бүгд найрамдах улс бол­жээ. Тусгаар улсыг тун­хаг­ласан тогтоолд залуу хааны нэр­ийн өмнөөс түүний засаг ба­ригч гарын үсэг зурсан юм. Гэхдээ бяцхан Пу И хүү хаа­ны бүрэн эрх ямбатай “Тэн­гэрийн хөвгүүн” хэвээр үлд­сэн байна. Тэрээр улсаа захирах эрхээ хасуулж, өн­дөр дээд тушаалтан хэвээр үлдсэн ч эх орон­доо харийн хүн болон хувирчээ. Пу И хүүг Хориотой хотоос гарахыг хориглосон тул тэрээр амьдралынхаа 16 жилийг 10 м өндөр ханан дунд өнгөрөөжээ. Ухаантай, сэр­гэ­лэн хүү хоригийг зөр­чиж, хо­тоос гарахыг хүсдэг ч 72 га талбайтай энэ хашаанд түү­­нийг мянга мянган хүн харгалздаг бай­лаа.

1924 онд Хориотой хо­тод босогчид дайран орж, 18 настай хааны бүх эрх дар­хыг хүчингүй болгов. Пу И-д хоёр долоо хоногийн ху­га­цаа өгсөн бөгөөд тэрээр алт, үнэт эрдэнэсээ аваад хар­сан зүг рүүгээ зугтжээ. Пу И бараа бологч, зарц на­раа дагуулан Хятадын хойд нутаг руу явсан ч чо­­нын амнаас гараад барын аманд орсноос ялгаагүй бо­лов. Учир нь тухайн үед Ман­жуу­рыг япончууд хя­наж бай­­жээ. Тэд Пу И-г Тянь­жинд ирж суурьшсан мөчөөс ха­­раа­­гаа салгасангүй.

1932 оны гу­­рав­­­ду­гаар сарын нэ­гэнд япон­­чууд түүнийг Манж Го хэ­­мээх тоглоомын улсын хаа­­­наар өргөмжилж, утсан хүү­­хэлдэй болгон хувир­га­жээ. Пу И 13 жилийн турш зөв­хөн баримт бичгүүд дээр га­рын үсэг зурсаар ЗХУ, Япо­ны дайныг хүргэв. Тэр 39 настайдаа Хаба­ровск хотод олзлогджээ. Пу И-г Японы милитаристуудтай нэгдсэн хэмээн буруутгаж, найман зарц, 29 амбан түш­мэлтэй нь Зөвлөлтийн лагерьт хорилоо. Тэрээр энд гадаад ертөнцтэй тасарсан ч бусдаар их хүндлүүлж байлаа. Их гүр­ний хаан асан тэрээр хо­ригдох хугацаандаа багын дур­тай цэцэрлэгжүүлэлтийн ажлаа хийж, Маркс, Эн­гель­сийг шүтэн биширдэг бол­жээ. Ийнхүү тэрээр ком­мунизмд бүрэн итгэж, ул­маар Токиод болох Японы мили­таристуудыг шүүх ху­ралд оролцох хүсэлт гар­галаа. Мэ­дээж  Пу И-гийн энэ шийдвэрт чекистүүд нө­лөөл­сөн аж. Мөн Манжийн сүүл­чийн хаан хорих лагерьт байх­даа большевикуудын намд эл­сэхээр шийдэж, Ста­линд бич­гээр хүсэлт гарга­жээ.

Тэрээр ЗХУ-д хоригдол маягаар аж төрж байсан ч энэ улсаас явахыг хүссэнгүй. Ий­мээс тэрээр Хориотой хо­тоос авч ирсэн алт, мөнгөн эд­лэл, сувдан чимэглэлээ он­гоцонд ачиж, Москва руу явуулав. Сталин түүний үнэт бэлгэнд уярч, талархлын захидал, Карл Марксын хэдэн боть ном явуулжээ. Гэвч Манж Чин гүрний үнэт эрдэнэс хаа­ны­хаа хоригдох хугацааг сун­га­хад нэмэр болсонгүй. ЗХУ БНХАУ-тай сөргөлдөх хүсэлгүй байснаас 1950 оны зургаадугаар сарын 14-нд тогтоол гаргаж, Пу И-г Хятадад шилжүүлэхээр бо­лов. Үүнийг мэдээд “Тэн­гэ­рийн хүү” амиа хорлохыг оролд­сон ч бүтсэнгүй, түү­нийг 14 хоногийн дараа эх оронд нь хүлээлгэн өгчээ.

Хөөрхий хааныг эх орон нь тийм ч баяртай угтсангүй. Пу И-г галт тэргээс дөнгөж буу­магц цэргийн гэмт хэ­рэгтэн хэмээн, засан хү­мүү­жүүлэх төв рүү илгээв. Энд тэрээр шинэ дэглэмийн үзэл суртлыг сонсон, есөн жи­лийг үджээ. 1959 онд Пу И суллагдав. Тэрээр БНХАУ-ын Шинжлэх ухааны акаде­мийн Ботаникийн цэцэрлэгт хү­рээлэнд ажиллаж, хараа хя­налт­гүй амьдралд алгуурхан дасч бай­лаа. 1962 онд Пу И 37 настай, сувилагч Ли Шусяньтай танилцжээ. Бүсгүй хөрөнгө мөн­гөгүй, цэцэрлэгч өвгөнд дурлаж, улмаар тэд гэрлэсэн байна. Ийнхүү орон гэргүй хаан насныхаа эцэст өөрийн гэсэн байшинтай, халамжит ханьтай болж, жаргажээ.

Манжийн сүүлчийн хаан өглөө бүр Ботаникийн хү­рээлэн рүү, үдэш болохоор гэрийн зүг яарсаар амьдралын хамгийн жаргалтай үеэ өн­гөрөөж байлаа. Чамин тан­сагт умбаж өссөн Пу И амьдралын наад захын зүй­лийг ч мэддэггүй байж. Түү­ний эхнэр “Нөхөр маань нус­­ны алчуур угаах гэх мэт ойр зуурын ажлыг огт мэд­дэг­гүй. Нэг удаа би үүнээс болж багтартлаа уурлан, сална гэ­хэд хөөрхий минь сө­хөрч суу­гаад, нулимсаа цийлэг­нүү­лэн байж, “Энэ дэлхий дээр надад чамаас өөр хэн ч байхгүй. Чи бол ми­ний цорын ганц амьдрал. Хэр­вээ чи надаас явчихвал би шууд үхнэ” гэж билээ” хэ­мээн дурс­чээ. Гэвч Пу И өөрөө ханиасаа үүрд явсан юм. Манжийн сүүл­чийн хаан хорт хавдрын ул­маас 1967 онд нас эцэс­лэжээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.