Ж.Сүхбаатар: 50-аад онд өвлийн өвгөний хамгийн сайхан бэлэг ёотон л байлаа
-Сайн байна уу, Мягмарнаран гуай. Та бид хоёр энд тэндэхийн арга хэмжээний үеэр таарсанаас нүүр тулж уулзаж байсангүй?
-Сайн, сайн байна уу. Тийм шүү. Мэндлээд л өнг өрдөг байж.
-Таньтай шинэ жилийн баярын талаар ярилцмаар санагдаад урилаа. Сурвалжлагчаас ярилцлагад оролцох тухай сонсоод шинэ жилийн талаар бодлоо. Би багаасаа л урлаг, уран сайханд тааруу хүүхэд байлаа. Гишүүн болсны эхний хоёр жил урлаг соёлын арга хэмжээ, телевизийн цэнгээнт нэвт рүүлэгт тэр бүр оролцдоггүй. Харин сүүлийн хоёр жил оролц дог болсон. Ямар сайндаа “25 дугаар суваг” телевизийн “Их хотын үдэш”- ээр бүжиглэж байна” гэж на майг мэдэх хүмүүс гайхаж байх вэ дээ.
-Манай театрын бүсгүйчүүдтэй сайхан бүжиглэж байна лээ. Би үзсэн.
-З.Алтай гишүүний хүсэлтээр орчихсон юм. Шинэ жил сайхан баяр шүү. Та анхны шинэ жилийн баярынхаа талаар сонирхуулахгүй юү?
-Сайхан баяр гэдэгтэй санал зөрөх хүн байхгүй болов уу. Ах нь Төв аймгийн Лүн сумын уугуул. Сумын ёолк анхны хамгийн сайхан баяр байлаа. Шинэ жилийн модоо ойгоос авчираад заалан даа байрлуулна. Тэр шилмүүсний үнэр гэж ёстой сайхан шүү. Чимэглэж эх лээгүй байхдаа бид модоо хараад алмайрч орхино. Нөгөөхөө гоё болгох гээд шөнөжин цаасаар гинж хийнэ шүү дээ.
-Цаасаар элдэв, дүрс, чимэглэл хайчлаад, хөвөнгөөр чимдэг үе байсан байх аа?
-Тэгэлгүй яах вэ. Цаасаар гинж хайчлаад үүр цайлгадагсан. Өөрийн хий сэн чимэглэлээр модоо гоёх ямар сайхан байдаг гээч. Одоо бодоход тэр үед сумын төв цахилгаангүй байсан шиг санах юм. Гэхдээ л бидний баяр гэрэл гэгээтэй сайхан болдог байв. Цагаан дээлтэй, цэнхэр нөмрөгтэй өвлийн өв гөн, 12 жилтэйгээ орж ирээд л мөн ч сай хан байж дээ. Сумын хүүхдэд тэрэн шиг баяр жаргал гэж байгаагүй юм даг. Б.Лхагвас үрэн, гавь яат морин хуурч Л.Идэрбат, алдартай хөг жимчин, гавьяат Ж.МэндАмар гээд байдаг даа. Бид чинь нэг хонхорт өссөн юм. Сумын шинэ жилээр ээж маань цэнхэр даавуун дээл хийж өгнө. Хаваасыг нь ч авах завдал өгөлгүй дээлээ өмсөөд сургууль руугаа гүйдэг байж билээ.
-Та ямар дүрд хувирдаг байв даа
-Ах нь ямар нэгэн амьтан болж байсанг үй. Үймүүлж шуугих ажилд нь гар бие оролцоно. Харин чи баавгай болж байсан гэсэн үү?
-Анхны шинэ жилийн дурсамж мэдээж сэтгэлд тодхон үлддэг юм байна. Ухаан орсон цагаасаа ёолкоо засахыг тэсэж ядан хүлээдэг байлаа. Би таван хүүхэдтэй айлын ууган нь. Одоо санахад надад хагас метр орчим өндөртэй ёолк байсан юм. Жи жигхэн ч тэрэн шиг сайхан зүйл надад байгаагүй. Би багаасаа юм хүлээх дуртай хүүхэд байсан юм шиг одоо надад санагддаг юм. Ээж хоол хийж байвал яаж хийж байгааг нь хараад хүлээчихнэ. Ёолк засах өдөр аав, ээж ажлаасаа ирээгүй байхад л хүлээгээд суучихдаг байж билээ. Жаахан том болсон хойно аав, ээж том мод авч өгсөн. Цөөхөн тоглоом дунд фосфортой нь ганцхан. Түүний гээ хараад л бараг унтахгүй шүү дээ. Би Дарханы унаган иргэн. Цэцэрлэгт байхад багш баавгайн дүрд тоглох үүрэг өгөв. Ойн хүрэн баавгай гээд л шүлэг унших хэрэгтэй боллоо. Би шүлгийг нь цээжлэхээсээ илүү хувцсандаа санаа зовоод болдоггүй. Одоогийнх шиг бэлэн хувцас, баг гэж тэр үед байдаггүй. Ээж маань хайсаар бор даавуу олж ирсэн. Эмээ маань хувцас эсгэж, надад тааруулж оёсон юм даг. Тэр хувцсаа хараад учиргүй баярласнаа санаж байна. Одоо ч санаанаас гардаггүй шинэ жил байдаг. Таньд ч бас тийм шинэ жил байгаа биз?
-Байлгүй яах вэ. Би 1960 онд хотод ирсэн. Хөдөөний юу ч үзээгүй хүүхэд 24 дүгээр сургуулийн долдугаар ангид ирлээ. Хотын охид, хөвгүүдийн гоё ганган гэж жигтэйхэн. Алмайрч орхи лоо. Би хилэн бор форм той, бакал угалчихсан, хүйсэндээ хүр сэн галстук зүүсэн амьтан туугаад байна. Харин ангийнхан маань ботинк өмссөн, цагаан зах зүүсэн цэвэрхэн гэж жигтэйхэн.
-24 дүгээр сургууль таны үед хаана байсан юм бэ?
-Д.Нацагдоржийн номын сангийн хажууд, галлагаатай дүнзэн модон байшинд байлаа. Гуравдугаар сургуулийн анхны байр л даа. Хожим шинэ байрандаа орсон. Сумаас хотод ирээд үзэж буй анхны шинэ жил үнэхээр их гайхамшигтай санагдаж билээ.
-Өвлийн өвгөнөөс бэлэг авч байв уу. Хамгийн таалагдсан бэлэг нь юу байв даа?
-Би амьдралдаа өвлийн өвгөнөөс бэл эг авч үзээгүй хүн. Ах нь сахилгагүй, дэггүй хүүхдийн тоонд ордог байлаа. Арван жилээ төгсөөд цэргийн сургуульд явах гэж байгаад театрт жүжигчин шалгаруулж авна гэсэн зар дуулаад шууд орчихсон юм. Дэггүй амьтан алтан үеийнхний дунд ороод хүн ямар байх ёстой, тэр дундаа урлагийн хүний ёс зүйг сурсан. Театр маань намайг хүмүүжүүлсэн, хүн бол госон газар. Тухайн үед ах маань хо т руу шилжиж, манайхан дагаж ирээгүй бол би өдийд Лүнд мал маллаад л сууж байх байсан шүү. Биднийг хүүхэд байхад шинэ жилийн бэлэг гэж ёотон, 12 мөнгөний дэвтэр, балын харандаахан л өгдөг байлаа. Арай чинээлэг айл нь цаастай чихэр хоёрыг өгнө. Тэрийг авбал дээдийн заяа болно шүү дээ. Цаасыг нь үнэрлэж үзээд, хараад л. Одоо бодоход сайхан ч юм шиг. Шинэ жилийн дараа удалгүй сар шинийн баяр болно. Айлууд алгын чинээ даавуу, хүүхдүүдэд зориулж хийсэн ул боов өгнө. Даавууг яагаад жижиглэдэг байсан юм бол, юунд хэрэглэг гэж тэгдэг байсныг одоо ч ойлгодоггүй. Гэсэн ч тэр даавуугаа авах гээд л айлаар ороод байна даа. Ээждээ нөгөө давуугаа авчраад өгнө , юу хийдэг байсныг бүү мэд. Түлэгдсэн, тааруухан боов өгвөл гэр дээр нь тавьчихаад яваад өгнө. Чи 1970-аад оных, тэгээд оросууд олонтой Дарханых болохоор арай өөр байсан байлгүй?
-Тийм ээ, тийм. Оросууд олон болохоор өөр л дөө. Манай Дар ханынхан автобусандаа жагсаж ордог, цэвэрхэн сайхан хотоороо ба хархдаг байв. Дүү нь эргүүлгэсэн тууз гартаа зүүгээд автобусанд суух гэж байгаа хүмүүсийг зохицуулна аа. Нийгмийн идэвх сайтай, коммунист хүүхэд байж дээ. Шинэ жилээр банка, улаан ус, алим, мандарин идэхийг л хүснэ. Онц сурдаг болохоор өвлийн өвгөнөөс цөөнгүй удаа бэлэг авсан. Бэлгээ идчихээд мандарины хальсыг жорлондоо тавьчихна. Орох бүрт үнэр нь сэнгэнээд л. Хатаад ирэнгүүт нь дахин дахин базна. Тэр үеийн алим, мандарин үнэхээр сайхан байж.
-Одоо амт нь өөр болсон гэдэгтэй би санал нийлдэггүй юм. Ховор байсан болоод л гайхалтай амттай мэт санагдсан байх. Одоо элбэг, бас олон төр лөөрөө байдаг болж. Би хотод ирсэн хойноо молоконд пологдож билээ.
-Хүүхэд байхад баяраар олноороо бужигнахаас илүү ховор зүйлд цадах нь бас чухал шүү, тийм ээ.
-Тэгэлгүй яах вэ. Хотод ирээд хоёр төгрөгөөр молоко авч уулаа. Өтгөн, амттай гэж яриа алга. Уу гаад л байлаа, уугаад л байлаа. Сүүлдээ дотор эв гүйрч бай на аа. Хүүхэд байсан болохоор цадахаа мэ дэхг үй баахан уугаад пологдчихсон юм. Чамд ийм зүйл то хиолдож байв уу?
-Цадталаа идэхсэн гэж боддог зүйлийн нэг 10 төгрөг 60 мөнгөний хиам. Тухайн үед хүүхдүүд өдөрт талх, элсэн чихэр, хар цай л уудаг байлаа. Тавдугаар ангид байсан байх аа. Намрын ажилд оролцоод 15 төгрөгийн цалин авсан. Тэрүүгээрээ хиам нэг кг, төгрөг дөчийн талх нэгийг аваад идэж гарлаа. Арай л бараагүй санагдаж бай на. Сүүлдээ бөөлжөөд баларсан. Дуртай зүйлээсээ хордлого авчихаар учиргүй дурлахаа больчихдог юм би лээ. Урлагийнхны шинэ жил тэр дундаа танай Драмын театрын ёолк сайхан болдог байсан биз?
-Яриа юу байх вэ. Театрт хөл тавьсан 1965 оны шинэ жилийн баярыг би мартаж чаддаггүй юм. Хоёр давхрын Эвлэлийн цэнхэр танхим гэж байсныг санаж байгаа байх. Бид чинь Бал даргыг ойроос харах гээд бөөн юм болдог байлаа. Төв хорооныхон ирнэ. Ардын жүжигчин Н.Сувд тэр үед залуухан, оюутан байлаа. Бал дарга Н.Сувдтай бүжиглэхийг хараад их гайхсан. Тийм мундаг хүн бидэн дээр ирээд, тэгээд бас бүжиглэдэг байж гэж бодоод л. Улаан ус, бууз, хуушуур өрчихсөн элбэг дэлбэг их сайхан баярладаг байсан юм.
-Би ангийн дарга, коммунист хүүхэд байсан болохоор охидтой бүжиглэж, үерхэж болохгүй гэж боддог байлаа. Охид таалагдсан ч шохоорхол гэж бодоод том хүн болохоор жинхнээсээ хайрлана гээд толгойдоо хатуу сануулчихна. Та хэдэн настайдаа охидтой бүжиглэж байв?
-Ах нь аравдугаар анги төгстлөө нөгөө л хилэн бор форм, бакалтайгаа явсан. Сургуулиа төгсдөг жилийн шинэ жилээр охин урьж бүжиглэж үзсэн юм байна.
- Та одоо хамгийн ахмад өвлийн өвгөн байх. Хэдэн жил, хэдэн хүнд бэлгээ тарааж байна даа?
-Ах нь 66 настай. Дөч гараад л өвлийн өвгөн болж эхэлсэн. Дандаа монгол өвлийн өвгөн болдог юм. Харин “Өнөөдөр” сонины сур валжлагч Санта өвөө болгочихлоо. Одоо 20 гаруй жилийн хугацаанд өвлийн өвгөн хэдэн хүнд бэлгээ өгсн өө мэдэхгүй юм.
-Энэ жилийн өвлийн өвгөний ажил хэзээнээс эхлэв дээ?
-Арванхоёрдугаар сарын 2-ноос эхэлсэн. Хамгийн сүүлд Хөвсгөл аймаг руу урилгаар яваад ирлээ. Та нарт шинэ жилийн баярын урилга тасрахгүй биз дээ?
-Ирнэ, ирнэ. Гэхдээ урьсан болгонд нь очоод, наргиж цэнгээд байх зав гарахгүй юм. Саяхан аймгийнхаа намын хорооны баярт оролцсон. Тэр өдөр бөөндөөд таван баярт очсон байх шүү. Гэр бүлийнхээ халуун дулаан орчинд, хамгийн дотнын хүмүүстэйгээ хамт шинэ оноо угтах дуртай. Шинэ жилийн баярыг өргөн тэмдэглэдэг болж. Нутгийн зөвлөл , нутгийн зөвлөлийн оюутнууд, сумынхан гээд л. Ингэж салбар, нэгж бүр баяр тэмдэглэдгийг та юу гэж үздэг вэ?
-Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг даа. Аливаа зүйл хэмжээ хяз гаараасаа хэтрэхээрээ утга учиргүй болдог. Хэт хавтгай руулж тэмдэглэж байгааг би хорихг үй ч бас сай шаахгүй. Ингэж, ингэж хумигдах л байх.
-Хөдөө орон нутагт бол хүмүүс баяраа хүлээж, нөгөө талдаа стрессээ тайлдаг юм байна. Дарханд очоод л мэдэрлээ.
-Аливаа зүйл сайн, муу хоёр талтай шүү дээ.
-Та шинэ жилээр ямар кино, нэвтрүүлэг үзэх дуртай вэ. Наадмаар “Толин хул”-ыг сонсохоор сэтгэл хөөрөөд баярын уур амьсгал орох шиг болдог. Шинэ жилээр ямар дууг сонсох дуртай вэ?
-Монголын урлагийн алтан үеийнхний тоглосон алдартай сайхан кинонуудаа би үзэх дуртай. Дууны хувьд Б.Зангадын “Оны эхний шинэ жил” гэдэг дууг сонсох дуртай. Нэлээд дээр үеийнх ч энэ дууны аянд бүжиглэж, наадаж өссөн болохоор их сайхан байдаг юм. Та нар бол өөр биз дээ?
-“Шинэ жилийн цагаан шөнө”, “Шинэ жил ирлээ”, “Цасан аялгуу” гээд л олон сайхан дуу сонсох дуртай. Харин “Ийм нэгэн явдал”, “Москва нулимсанд дургүй”, Эльдар Рязановын найруулсан “Иронил судьбы или с мягком паром” гэх мэт киног үзэх дуртай. Би шинэ жилээр Оросын нэвтрүүлгүүдийг үүр цайтал үзэж, Алла Пугачева, Со фия Ротару, В.Леонтьев гээд л алдартай дуучдын дууг сонсоно.
-Та шинэ жилийн холбогдолтой олон кино, жүжигт тоглосон байх?
-Олон байлгүй яах вэ. Театрын буянаар урлагийн бүх төрөлд тоглож, олонд хүндлэгдсэн хүн болжээ, би. Хамгийн сүүлд “Би чамд хайртай-2” кинонд өвлийн өвгөн боллоо. Урилга зарлагаар өвлийн өвгөний үүргээ гүйцэтгэсээр байна.
-Ингэхэд та улс төр сонирхдог уу?
-За даа, би ямар улс төр мэдэх биш. Учиргүй оролцох нь бага даа. Сонгууль энэ тэр болоход иргэнийхээ үүргийг нэр төртэй биелүүлнэ.
-Төрийн төлөө оготно ч боож үхэх ёстой шүү дээ?
-Тэгэлгүй яах вэ. Боож үхэх хэрэг гарвал зүтгэлгүй дээ.
-Яг энэ агшинд нэг зүйл санаад орчихлоо. Саяхан С. Бямбацогт, Г.Занданшатар, Н.Батбаяр бид нар энэ сарын 29-ний өдөр бүх нийтээрээ амрах шийдвэр гаргасны дараа цуглаад юм ярьж суунгаа төрийн төлөө оготно боож үхэв, Монголын хууль гурван өдөр гэх үгний үнэн түүхийг ярьсан юм. Монголын хууль гурван өдрийн дотор уудам тал нутагтаа хүрчихдэг байж л дээ. Гэтэл манжууд Монголын хууль гурван өдөр хүчинтэй гээд гуйвуулсан байгаа юм. Чингис хааны үед монголчууд дундад Азийн орнууд руу довтолж л дээ. Гэтэл маш их заантай, цэргийн хүч нь хэр баргийн армид дарагдахааргүй улстай тулгарч. Ингээд хэрхэн дайрч, яаж эзлэх талаар ярилцаад оготно цуглуулж. Олон оготно зэрэг оруулахад заан нь сандарч давхилдаад, зарим нь хамар руу нь ороход заан галзуурна биз. Цэргүүд сандралдаж, айж мэгдээд бөөн бужигнаан болж. Тэр үед нь дайрч эзэлсэн түүхтэй юм билээ. Үүнээс улбаалж “Төрийн төлөө огот но хүртэл зүтгэж бай хад та нар муу байна” гэж цэргүүдээ зэмлэдэг байс ныг бас гуйвуулсан юм билээ.
-Сонсоогүй сонин түүх байна. Ах нь нэг зүйл асуучихъя. Цалин нэмэхээр болсон. Энэ нь урлагийн ажилтнуудад хамаатай биз дээ.
-Төрийн үйлчилгээний салбарт багтаж байгаа болохоор нэмэгдэлгүй яах вэ. Ингэхэд ардын жүжигчин сард хэдэн төгрөгийн цалин авдаг юм бэ?
-Ах нь 300 мянган төгрөгийн цалин авдаг. Бид ч бас гайгүй. Харин анх театрын босго давж буй залуу хүүхдүүд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр, эс бөгөөс нэг жил ч цалингүй явах нь бий. Ардын цолтнуудаа нэг удаа сайн харж үзээсэй гэж би боддог юм. Ахынх нь л бодол шүү.