Д.Сумъяабазар: Г.Төгөлдөр бол МАН-ын шилдэг залуу боловсон хүчин мөн
2020.10.11

Д.Сумъяабазар: Г.Төгөлдөр бол МАН-ын шилдэг залуу боловсон хүчин мөн

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн иргэд, сонгогчидтой уулзалт хийлээ. Энэ сарын 15-ны өдөр Монгол Улсын сонгуулийн насны иргэн бүр нутгийн өөрөө удирдах байгууллагад өөрийн төлөөллийг сонгох аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуульд саналаа өгөх гэж байна. Энэ хариуцлагатай үеийн өмнө Нийслэлийн МАН-ын хорооноос нийслэлийн 23 тойрогт нэр дэвшүүлээд байгаа 45 нэр дэвшигчидээ дэмжиж тойрог бүрт ажиллаж байна.

Өнөөдөр НИТХ-ын сонгуулийн 12 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Гүр-Аранзын Төгөлдөр, Маньбазарын Говьсайхан нарын тойрог болох СХД-ийн Өнөр бүсийн иргэд сонгогчидтой нэгдсэн уулзалт хийсэн юм. Уулзалтад уг бүсийн 10 хороог төлөөлөн ДИТХ-д нэр дэвшиж буй 10 нэр дэвшигч хамт оролцлоо.

СХД бол УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын УИХ-д төлөөлж байгаа тойрог бөгөөд өмнөх парламентын 4 жилийн хугацаанд ч уг тойрогтоо ажилласан. Энэ хугацаанд СХД-т урьд хийгдэж байгаагаа их хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн бөгөөд ирэх 4 жилд 2 дахин нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Эдгээрийг ажил хэрэг болгоход нийслэл, дүүрэг, хороо гээд шат шатандаа ажлыг багаараа гүйцэтгэж, хамтран ажиллах шаардлагатай тул Нийслэлийн МАН-ын хорооноос Г.Төгөлдөр, М.Говьсайхан нарын эрч хүчтэй, хороо дүүргээ сайн мэддэг, орон нутагтаа ажиллаж байсан туршлагатай залуучуудыг нэр дэвшүүлжээ.

Нийслэлийн МАН-ын хороо энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж байгаа бүх нэр дэвшигчидтэйгээ Ёс зүйн гэрээ байгуулсан бөгөөд МАН-ын дарга У.Хүрэлсүхийн УИХ-д нэр дэвшигчиддээ тавьж байсан эх орондоо хайртай, ёс суртахуунтай, шударга гэсэн үндсэн шалгуурын дагуу 45 хүнээ сонгон нэр дэвшүүлсэн байна.

Нийслэл Улаанбаатар хотын хөгжил бүх дүүрэг хороодын тэгш хөгжил дээр тулгуурлан хөгжих ёстой юм. Үүний тулд зөвхөн сайн бодлого хангалтгүй бөгөөд нийслэлийн эдийн засгийн сайжруулж байж, бодлого хэрэгжих боломжтой юм. Тиймээс энэ удаагийн сонгуулийн үр дүнд Улаанбаатар хот бол бие даасан эдийн засагтай. Түүнийгээ бий болгох бүрэн чадамжтай болох юм гэлээ.

Д.Сумъяабазар   УИХ-ын гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны дарга 

“Нийслэлийн МАН-ын хорооноос нийслэл дүүрэгтээ тухайн хэсгийнхээ иргэдийг бүрэн дүүрэн төлөөлж чадахуйц 45 залуусыг сонгон орон нутгийн сонгуулийн 23 тойрогт нэр дэвшүүлсэн. Ингэхдээ эх орондоо, нийслэл хотдоо хайртай, ёс зүйтэй, шударга байх гэсэн шалгуурт тэнцсэн тийм л шилдэг залуучуудаа нэр дэвшүүлж илгээсэн. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд нийслэлийн дүүргүүдээрээ явж иргэд, сонгогчидтой уулзлаа. Дүүрэг бүр өөр өөр асуудлыг ярьж байна. Энэ бүхнийг шийдвэрлэхийн тулд УИХ-аас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай эрх зүйн зохицуулалт, Засгийн газрын түвшиндээ Нийслэлд хийгдэх ажлууд дээр илүү уялдаатай ажиллах, нийслэлийнхээ хэмжээнд дүүрэг, хороо нь хамтран ажиллах нь чухал байна. Тиймээс УИХ, Засгийн газар, Нийслэл, дүүрэгтээ нэг багаар, нэг бодлогоор ажиллах ёстой юм.”

Нийслэлийн хөгжлийг дангаар нь салгаж ойлгох боломжгүй. УИХ-ын түвшинд Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуулийг боловсронгуй болгон батлах, Засгийн газрын түвшинд нийслэл хотын хөгжлийн бүтээн байгуулалттай хамтран ойлголцох, Дүүрэг, хороондоо шат шатандаа нэг багийн зарчмаар хамтран ажилласнаар хөгжлийг хурдасгах боломжтой гэж байлаа.

Тиймээс энэ удаагийн сонгуульд Нийслэлийн МАН-ын хорооноос “Хотын хөгжилд хүчээ нэгтгэе” гэсэн уриалга нь УИХ-ын сонгуулиар МАН-ын багийг багаар нь сонгосон учраас нутгийн удирдлагын байгууллагын шат шатанд МАН-ын багийг дэмжсэнээр хөгжлийн хүрдийг гацахгүйгээр худасгах боломж бүрдэх юм хэмээн онцоллоо.

Уг уулзалтад оролцсон СХД-ийн Өнөр бүсийн иргэд, сонгогчид дуу нэгтэйгээр хүчээ нэгтгэнэ гэдгээ илэрхийлж байлаа.