Сонгинохайрханчууд өндөр боловсролтой, дүүрэг, хороогоо сайн мэддэг залууст итгэл хүлээлгэхээ илэрхийлсээр байна
2020.10.07

Сонгинохайрханчууд өндөр боловсролтой, дүүрэг, хороогоо сайн мэддэг залууст итгэл хүлээлгэхээ илэрхийлсээр байна

Сонгинохайрхан дүүргийн 12, 13, 14, 15, 16, 17, 30, 31, 43, 7 дугаар хороо буюу НИТХ-ын 12 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Төгөлдөр, М.Говьсайхан нар өнөөдөр тойргийнхоо бүх хорооны иргэдтэй дараалсан уулзалт хийлээ. Уулзалтыг хороодын нутаг дэвсгэрт шинээр хийгдсэн болон хороолол дундах одоо хийгдэж байгаа бүтээн байгуулалтуудад зохион байгуулсан бөгөөд 1000 гаруй иргэд оролцлоо.

Биднийг дэмжиж УИХ-ын гишүүн Н.Учрал ирсэн бөгөөд ирэх 4 жил СХД-ийн хэмжээнд хийж хэрэгжүүлэх ажил, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар танилцууллаа. Өнгөрсөн 4 жил СХД-т өмнө нь хэзээ ч байгааг их хөрөнгө оруулалт хийгдсэн. Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй болгох чиглэлд ихээхэн анхаарал хандуулж ажилласан нь иргэд сонгогчдоос өндөр үнэлгээ авсан бөгөөд үүний илэрхийлэл болгож 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшсэн 5 хүнээ багаар нь гишүүн болгон сонгосон явдал юм. Өнөөдөр эдгээр 5 гишүүн энэ дүүрэгт хийх ажил, хөрөнгө оруулалт зэргийг улсын төсөвт тусгуулан ажиллаж байгаа бол газар дээрээ бодит ажил болгохыг Нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид хэрэгжүүлэх учиртай. Тиймээс улс төржилтөөс ангид байж, ажлаа урагшлуулахын тулд МАН-ыг багаар нь сонгохыг иргэд сонгогчдоосоо хүсэж байлаа.

НИТХ-ын сонгуулийн 12 дугаар тойрог буюу СХД-ийн дээрх хороод нь төвийн хэсгийн Өнөр бүс гэгддэг байшин хороолол голдуу хэсэг юм. 1 дүгээр хорооллын хуучны барилгуудын дээвэр муудсан, дусаал гоождог, өвөлдөө хүйтэн, дулаан алдалт ихтэй, 30 орчим жил болсон лифт ихэнх нь эвдэрсэн, хуучирсан, СӨХ-ны ужгирсан удирдлагаар нийтийн эзэмшлийн зам талбай хумигдаж, хороолол дундах автомашины зогсоол бухимдал үүсгэдэг, хүүхэд, ахмадуудын тоглож, салхилах орчингүй болсон зэрэг олон асуудлыг иргэд тойргийнхоо гишүүн болон Нийслэл, дүүргийн ИТХ-д нэр дэвшигчдэд сануулан хэллээ. Гэхдээ энэ бүхнийг МАН-ын мөрийн хөтөлбөрт ирэх 4 жилд үе шаттайгаар шийдвэрлэж, бүтээн байгуулалтыг тасралтгүй өрнүүлэх тухай тусгасан бөгөөд 2021 оны төсөвт шаардлагатай хөрөнгө оруулалтыг тусгасныг нэр дэвшигчид танилцууллаа.

Харин 30, 31, 43 дугаар хороо нь 1 дүгээр хорооллын хойд хэсгийн гэр хороолол бөгөөд төрийн үйлчилгээний хүртээмжтэй байдал, эрүүл, аюулгүй амьдрах орчин, эрчим хүчний уналт, ундны ус, ариун цэврийн байгууламж, автозам зэрэг бэрхшээл тулгардаг асуудлуудаа хэлж байлаа. Шийдэх гарц, арга зам нь байгаа учраас ажлыг хийж хэрэгжүүлэх, иргэндээ хүргэхийн төлөө ажиллана гэдгээ нэр дэвшигчид илэрхийллээ.

СХД-ийн 15, 16, 17 дугаар хорооны иргэдтэй хийсэн уулзалт

Тус тойрогт нэр дэвшиж буй Г.Төгөлдөр, М.Говьсайхан нар нь энэ удаагийн сонгуульд цоо шинээр илгээгдсэн улс төрчид биш бөгөөд өнгөрсөн 4 жил ДИТХ-ын төлөөлөгч, СХД-ийн 16 дугаар хорооны ИНХ-ын даргаар ажилласан хороогоо, дүүргээ, иргэдийн аж амьдрал, нутаг дэвсгэрээ арван хуруу шигээ мэддэг болсон хүмүүс юм. Тиймээс НИТХ-ын төлөөлөгч болсноор ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй ажлаа гүйцэтгээд явах учраас СХД-ийн иргэд ихэд таатай хандаж байна. Түүнчлэн хуучинсаг бус залуу, өндөр боловсролтой хүмүүс дүүрэг, хороогоо, нийслэлээ хөгжүүлье хэмээн сэтгэл шулуудан орж ирж байгаад баяртай хүлээн авч, багаар нь сонгоно гэдгээ илэрхийлсээр байна.

СХД-ийн 12, 13, 14 дугаар хорооны иргэдтэй хийсэн уулзалт

СХД-ийн 30, 31, 43 дугаар хорооны иргэдтэй хийсэн уулзалт