НИТХ-ын сонгуулийн 12 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигчид иргэдтэй хийх уулзалтаа эхэллээ
2020.10.03

НИТХ-ын сонгуулийн 12 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигчид иргэдтэй хийх уулзалтаа эхэллээ

НИТХ-ын сонгуулийн 12 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Гүр-Аранзын Төгөлдөр, Маньбазарын Говьсайхан нар тойрогтоо ажиллаж, иргэд, сонгогчидтойгоо хийх уулзалтаа эхлүүллээ. Уулзалтад нэр дэвшигчдээс гадна УИХ-ын гишүүн Н.Учрал, ДИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид оролцож, өнгөрсөн 4 жилийн хийж бүтээснээ танилцуулж, энэ удаагийн сонгуульд МАН-аас дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр болох “Хөгжлийн хөтөлбөр”-т тусгагдсан бүтээн байгуулалтын ажлуудыг таницууллаа.

Нэр дэвшигч Г.Төгөлдөр, М.Говьсайхан нар СХД-ийн 12 13 14 15 16 17, 7, 30, 31, 43 дугаар хороодыг төлөөлөн НИТХ-д нэр дэвшиж байна. Тэд өнөөдөр 12-17 дугаар хорооны иргэд сонгогчидтойгоо уулзалт хийсэн юм. Өнгөрөгч 4 жил тус дүүргийн хувьд их бүтээн байгуулалтын он жилүүд байлаа. Дүүргийн хэмжээнд шинээр 9 сургууль, 20 цэцэрлэг баригдаж, 9 сургууль, 13 цэцэрлэгийн өргөтгөлийн ажил, 25 км хатуу хучилттай авто зам, 850 хүний суудалтай Соёлын ордон, 19 дүгээр хорооны жишиг эмнэлэг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн шинэ барилга, Гүнжийн нуурын амралтын цогцолбор гэх мэт томоохон ажлууд хийгдсэн бол иргэд ая тухтай амьдрах нөхцөл, орчинг бүрдүүлэх ажилд УИХ-ын гишүүнээсээ эхлээд дүүрэг хороодын удирдлагууд санаачилгатай ажиллаж чадсан юм.

Энэхүү их ажил, бүтээн байгуулалтын буухиаг үргэлжлүүлэн НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид ирэх 4 жил хийж хэрэгжүүлэх олон ажлаа иргэддээ уулзалтын үеэр танилцуулсан юм. МАН-аас энэ удаагийн Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд дэвшүүлж буй “Хөгжлийн хөтөлбөр”-т СХД-т хийж хэрэгжүүлэх ажлаас онцолбол,

  • Эмнэлэг, цэцэрлэг, сургууль, бизнес инкубатор төв бүхий “Толгойт дэд төв”-ийг ашиглалтад оруулж, шаардлагатай байршлуудад дэд төвүүдийг байгуулна.
  • Орон сууцжуулах хөтөлбөрийг шинэ зохион байгуулалтаар өргөжүүлж, иргэдийг орон сууцаар хангах нөхцөлийг бүрдүүлнэ.
  • Иргэдэд төрийн анхан шатны үйлчилгээг нэг цэгээс тав тухтай хүргэх орчныг сайжруулна.
  • Дүүргийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, шаардлагатай хороодод шинээр барьж, олон улсын хөтөлбөртэй, чанарын шаардлага хангасан хоёроос доошгүй сургууль байгуулна.
  • Халаалтын зуухнуудыг үе шаттай буулгаж, хэрэглэгёдийг төвлөрсөн болон хэсэгчилсэн эх үүсвэрт холбоно. Гэсэн эдгээр зорилтыг дэвшүүлээд байна.

Хотын хөгжил дүүргээс эхэлдэг. Тиймээс Нийслэл Улаанбаатараа амар тайван, амьдрахад таатай хот болгохын тулд дүүрэг, хороогоо хөгжүүлэх их ажилд нас, бие жагссан, дэлхийн энтэй боловсрол эзэмшсэн эдгээр залуучуудыг МАН-аас уг сонгуульд илгээжээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал

“Өнгөрсөн 4 жилийн хугацаанд СХД-ийн төвийн бүсийн хэмжээнд 27 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Уг хөрөнгө оруулалт хөрсөн дээрээ ажил хэрэг болоход ДИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан М.Говьсайхан, СХД-ийн 16 дугаар хорооны ИНХ-ын дарга Г.Төгөлдөр нар надад хань болсон. Энэ утгаараа УИХ-ын түвшинд шийдэгдсэн ажлуудыг иргэддээ хүргэдэг гол хүмүүс бол нийслэл, дүүргийн төлөөлөгчид байдаг. Тиймээс ирэх 4 жилд НИТХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа энэ 2 хүн сонгогдвол бид багаараа ажиллаж, илүү сайхан дүүрэг, илүү сайхан ирээдүй, илүү сайхан Сонгинохайрханыг бүтээж чадах юм.” гэлээ.

Уулзалтад оролцсон иргэд нэр дэвшигчдэд хандан ялалтын бухиаг үргэлжлүүлэхийг хүсэн ерөөж, сонгуулийн ажилд нь амжилт хүссэн юм. Монголын ард түмэн УИХ-ын сонгуулийн үр дүнд 100 жилийн түүхийн хэлхээ болсон МАН-ыг олонх болгон сонгож, Засгийн газрыг дангаараа бүрдүүлэх боломжийг олгосны адил нийслэл дүүргийнхээ хэмжээнд МАН-ын нэр дэвшигчдийг дэмжин сонгож, төрийн бүх шатандаа нэг нам, нэг бодлогоороо хөгжлийг хурдасгах ёстой. Энэ бүхний эцэст ухаант мэргэн ард түмэн 4 жилийн дараа өөрсдөө дүнгээ тавих болно гэлээ.

НИТХ-ын 12 дугаар тойрогт нэр дэвшигч Г.Төгөлдөр

“Хотын хөгжил дүүргээс, дүүргийн хөгжил хорооноос, хорооны хөгжил иргэн биднээс хамаардаг тул иргэдтэйгээ хамтран, амьдрах орчинд нь тулгамдаж байгаа бүх л асуудлыг дүүрэг, нийслэл, Засгийн газар, УИХ-ын түвшинд хүргэн, гарц шийдлүүдийг тодорхойлон, орон нутгийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалтад тусгуулан ажиллах болно.”

НИТХ-ын 12 дугаар тойрогт нэр дэвшигч М.Говьсайхан

“Өнгөрсөн 4 жил ДИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан учраас аль хороонд ямар асуудал иргэдийнхээ өмнө бэрхшээл болж байгааг сайн мэднэ. Энэ бүхний гарц шийдлийг МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгуулсан учраас ирэх 4 жилд Сонгинохайрхан дүүрэг илүү гэрэлтэй, өнгөлөг, тэгш хүртээмжтэй дүүрэг болох болно.”

Сонгинохайрхан дүүрэг бол нийслэлийн бусад дүүргүүдээс хүн ам ихтэй, нутаг дэвсгэр том учраас шийдвэрлэх асуудлууд олон бий. НИТХ-д нэр дэвшиж буй Г.Төгөлдөр, М.Говьсайхан нарын залууст итгэл хүлээлгэж, ажил хийх боломж олгохыг Н.Учрал гишүүн онцолж байлаа. Өнөөдрийн уулзалтуудад нийт СХД-ийн 6 хорооны 350 гаруй иргэн ирж оролцлоо.