Ажиллаж, амьдрах таатай орчин, хүүхдэд ээлтэй нийгмийг иргэд хүсэж байна
НИТХ-ын сонгуулийн 12 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Төгөлдөр, М.Говьсайхан нар сонгуулийн сурталчилгаагаа эхлээд 7 дахь өдрөө тойргийнхоо иргэд, сонгогчидтой уулзаж, хороодын нутаг дэвсгэрээр явж, ард иргэдийнхээ амьдарч буй орчин нөхцөлтэй танилцлаа. Нэр дэвшигчид өнөөдөр СХД-ийн 7 дугаар хороонд ажиллаж, тус хорооны иргэдтэй 2 удаагийн уулзалт зохион байгууллаа.
Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо нь 381.1 га газар нутагтай. 5574 өрхийн 20154 хүн амтай том хороо бөгөөд өнгөрсөн онд хороог засаг захиргааны хувьд хувааж шинэ хороо салган үүсгэсэн билээ. Тус хороонд Баянхошуу, Монлаа, Дэнж, Далан, Хилчин хотхон зэрэг төвөөс алс гэр хороолол болон орон сууцны хороолол байдаг. Нэр дэвшигчид өглөө 07 цагаас цэцэрлэг сургууль руу хүүхдээ хүргэж яваа аав, ээжүүд ахмад настнуудтай уулзаж сонгуульд дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
Мөн өнгөрсөн 4 жил хугацаанд тус хороонд Баянхошуу дэд төв байгуулагдсан, зам, гэрэлтүүлэг явган хүний зам гээд олон бүтээн байгуулалтууд хийгджээ. Цаашдаа энэ ажлууд үргэлжлэн газар чөлөөлөлтийн ажлууд хийгдэж МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан орлогод нийцсэн орон сууцтай Улаанбаатар хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө багаараа хичээх болно гэдгээ нэр дэвшигчид хэлж байлаа.
Харин иргэд МАН-ын багийн Нийслэл, дүүргийн иргэдийн хуралд нэр дэвшигчдийг багаар нь сонгоно гэдгээ илэрхийлсэн бөгөөд төр засгийн шийдвэр анхан шатандаа тууштай хэрэгжиж, үүний үр дүнд иргэд хожих тул сонголтоо зөв хийнэ гэж байлаа.
7 дугаар хорооны хэмжээнд нийт 80 гаруй аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээрийн зарим аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй нэр дэвшигчид уулзаж, үйл ажиллагаатай нь танилцсан юм. МАН-ын мөрийн хөтөлбөрт Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжиж, тоог нэмэгдүүлэх, бизнест ээлтэй эрх зүйн орчин бүрдүүлэх хүрээнд аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зөвшөөрлийн тоог цөөрүүлж, хяналт шалгалтыг багасгана гэж тусгасан нь уулзсан бизнес эрхлэгчдэд таатай байлаа.
НИТХ-ын сонгуулийн 12 дугаар тойрогт нэр дэвшигч Г.Төгөлдөр, М.Говьсайхан нар СХД-ийн 7 дугаар хороонд ажиллах үеэрээ тойргийнхоо ахмадууд болон зарим айл өрхүүдээр зочиллоо. Иргэд ая тухтай амьдрах орчин, хүүхдэд ээлтэй нийгмийг бий болгохын төлөө ажиллахыг хүссэн бөгөөд бүрэн итгэл хүлээлгэж байгаагаа хэлсн юм.