Дарханчууд  Монгол Ардын Намаас нэр дэвшигчдийг багаар нь дэмжинэ
2020.06.04

Дарханчууд Монгол Ардын Намаас нэр дэвшигчдийг багаар нь дэмжинэ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 19-р тойрог Дархан-Уул аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигч Баагаагийн Баттөмөр, Болдын Жавхлан, Гонгорын Дамдинням нар сурталчилгааны 3 дахь өдрийг ахмадуудтай уулзсанаар эхлүүллээ.

Дархан-Уул аймгийнхаа эмэгтэйчүүд, ээжүүдтэй уулзаж, МАН-аас дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрөө танилцуулж, Дархан аймгийнхаа ирээдүйн хөгжлийн талаар ярилцлаа.

Дархан хотын сайхан эмэгтэйчүүд биднийг Багаар нь дэмжихээ илэрхийлсэн юм. Тэднийхээ ИТГЭЛИЙГ ЗҮТГЭЛЭЭР хариулах болно. Дархан аймгийнхаа төлөө бүсгүйчүүдтэйгээ хамтдаа ХҮЧЭЭ НЭГТГЭЕ!

Дараа нь Дархан-Уул аймгийн 8-р багийн иргэд хөдөлмөрчидтэйгээ уулзлаа.

Инженерийн шугам сүлжээнд холбогдсон нь 8-р багийн иргэдийн маань ая тухтай амьдрах таатай орчныг бүрдүүлэх эхлэл тавигдсан юм.

ИРГЭДИЙНХЭЭ АЯ ТУХТАЙ, ТОХЬТОЙ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ЭХЛҮҮЛСЭН АЖЛАА ҮРГЭЛЖЛҮҮЛЭХИЙГ ТЭД МААНЬ ХҮСЭЖ БАЙНА. БИДНИЙГ #БАГААР НЬ ДЭМЖЭЭРЭЙ. БИД #БАГААРАА ТА НАРЫНХАА АМЬДРАЛЫН ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ИРГЭД ХӨДӨЛМӨРЧИДТЭЙГӨӨ ХАМТДАА ХҮЧЭЭ НЭГТГЭЕ!