"Монгол Панда илгээмж төсөл"-ийн хүрээнд 150 цүнх хичээлийн хэрэгсэл олголоо
2019.10.16

"Монгол Панда илгээмж төсөл"-ийн хүрээнд 150 цүнх хичээлийн хэрэгсэл олголоо

"МОНГОЛ ПАНДА ИЛГЭЭМЖ ТӨСӨЛ" нь хөдөө, орон нутгийн хүүхдийн сайн сайхан байдлыг сайжруулахын тулд хамгийн их хэрэгцээтэй зүйлс болох цүнх хичээлийн хэрэгслийг хүргэж өгдөг бөгөөд 2009 оноос хэрэгжиж эхэлсэн билээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр уг төслийн хүрээнд Дархан сумын 1, 12, 15, 16, 18, "Оюуны Ирээдүй цогцолбор" сургуулиудаас гаргасан судалгааг үндэслэн хичээлийн хэрэгсэл нэн шаардлагатай 1, 2 дугаар ангийн 150 сурагчдад хичээлийн хэрэгсэл болон цүнх хүргүүлэн өглөө.