2020.06.03

УИХ-ын сонгуулийн 14-р тойрог Төв аймагт АН-аас нэр дэвшигч Ц.Тувааны сурталчилгаа эхэллээ

УИХ-ын сонгуулийн 14-р тойрог Төв аймагт АРДЧИЛСАН НАМААС нэр дэвшигч АН-ын дэд дарга Ц.Туваан, Хууль зүйн  сайд асан Х.Тэмүүжин, Төв аймгийн АЭХ-ны тэргүүн Д.Эрдэнэсувд нар сонгуулийн сурталчилгааны нээлт боллоо.

АН-ын гурван нэр дэвшигч өчигдөр Төв аймгийн Зуунмод хотод сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж, сонгогчидтойгоо уулзан ирэх жилүүдэд хийх ёстой шинэчлэлт өөрчлөлт, намын бодлого хөтөлбөрийн талаар санал сэтгэгдлээ солилцлоо.