2020.04.24
Ё.Баатарбилэг: Аймгуудад хөнгөлөлттэй зээлийг жигд хуваарилж болоогүй юм уу?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.24\ нэгдсэн хуралдаанаар Ш.Раднаасэд гишүүний “Ноолууран эдлэлийн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хариулав.
Шинэ төрлийн коронавирусийн энэ үед ноолуурын салбарыг дэмжих зорилгоор ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжид жилийн 3 хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн Хөгжлийн банкаар дамжуулан авч байгаа аж. ХХААХҮЯ-ны зөвшөөрөлтэй 10 гаруй компани 2000 гаруй тонн ноолуур худалдан авах гэрээ байгуулан ажиллаж байгаа аж. Дараагаар нь гишүүд асуулт тавьж, хариулт авав.
УИХ-ын гишүүүн Ё.Баатарбилэг:
Засгийн газар дээр нэлээд хэдэн удаа нухацтай яригдсан. Гурван мянган тонн ноолуураа бэлтгэсэн гэсэн асуудал ойлголтын зөрүүтэй байна. Гурван мянган тонн ноолуур зах зээл дээр гарахад яг бэлэн болсон асуудал зүүн аймагт л яригдана. Түрүүлж гарсан аймгуудаас ноолуур аваад эх үүсвэр бий болгосон 300 тэрбум төгрөгөө дуусгасан гэсэн ойлголт өгөөд байна.
Улсын хэмжээнд авч байгаа ноолуурын хэмжээнд аймгууддаа хувь тэнцүүлж хуваарилж болоогүй юм уу. Яагаад эхний аймгуудынхыг нь аваад мөнгө дууссан гэдэг асуудал яригдаад байгаа юм бэ? Одоо төвийн болон баруун аймгуудын ноолуурыг яах вэ?
100 мянган төгрөгөөр 10 гаруй аж ахуй нэгжүүд бэлтгэнэ гэж байна. Энэ аж ахуй нэгжүүд 100 мянган төгрөгөөр аваад алдагдал хүлээгээд зээлээ эргэн төлөхгүй нөхцөл үүсвэл хэн хариуцлага хүлээх вэ? Чөлөөт зах зээлийн нийгэмд үнэ тогтооно гэж зүйл байдаг юм уу?
Түүний асуултад УИХ-ын гишүүн Ч.Улаан хариуллаа.