2020.04.15

Л.Элдэв-Очир: Хүнсний аюулгүй байдлын хуульд өөрчлөлт оруулахдаа мэргэжлийн хүмүүсийн санал, зөвлөгөөг сонсох нь чухал

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2020.04.15/ хуралдаж Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын баг байгуулах талаар хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир 

Ажлын хэсэг байгуулагдаад А.Сүхбат гишүүн ажлын хэсгийн ахлагч боллоо. Энэ хуулийн төслийг хэлэлцээд багагүй хугацаа өнгөрсөн ч маргаантай асуудал байгаад байдгыг А.Сүхбат гишүүн маань мэдэж байгаа байх. Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний асуудал дээр хувь хэмжээг тогтоох, олон улсын жишиг гэх мэт. 

Одоо энэ хүнсний бүтээгдэхүүний хомсдолын асуудалтай зэрэгцээд генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнийг дэлхий даяараа хийдэг хэрэглэдэг болоод байна. Тэгэхээр ажлын хэсэг мэргэжлийн хүмүүсийн үгийг сайн сонсож шийдвэр гаргахдаа анхаармаар байна.  Нэгтгэж санал нэгтэйгээр энэ хуулийн төслийг батлахгүй бол богино хугацаанд хэрэгжих эсвэл дахиад шинэчлэх шаардлагатай хууль болчихвий гэж санаа зовж байна.