Хүнсний тухай хуулиудыг хэлэлцэхийг дэмжлээ
Хүнсний аюулгүй байдал
2017.01.06

Хүнсний тухай хуулиудыг хэлэлцэхийг дэмжлээ

2017 оны 1 сарын 6 ны үдээс хойшхи Улсын Их Хурлын Чуулганаар Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүнсний тухай бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлд холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Гарамжав асуулт асууж үг хэллээ.  Гишүүд үг хэлж дууссаны дараа нийт 46 гишүүний 40 нь дэмжиж 87 хувийн дэмжиснээр Хүнсний тухай бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр харьяалагдах байнгын хороонд шилжүүллээ.