Хүнсний тухай хуулийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
УИХ-ын чуулганаар Хүнсний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон бусад дагалдах хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Хууль санаачлагчийн илтгэлийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нар танилцууллаа.
Хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүд гараагүй тул хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулж гишүүдийн 60 хувийн саналаар дэмжигдсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.