2020.04.15

Ж.Энхбаяр: Хүнсний аюулгүй байдлын тухай хуульд ажиллах хүмүүс хаврын тариалалтын үед газар дээр нь очиж танилцах хэрэгтэй

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2020.04.15/ хуралдаж Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын баг байгуулах талаар хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр

Дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотойгоор улс орнуудад хүнсний хангамж, хүнсний доголдол үүсэж байгаа. Ялангуяа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортолдог хойд Америк , Европын улсуудад хаврын тариалалт үндсэндээ тасалдаж байгаа нь энэ жилийн эцэс гэхэд хүнсний асуудал үүсэх, хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх нөхцөл бүрдэж байна.

Та бүхэн Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн хувьд хаврын тариаллалттай холбоотойгоор Монгол улсын газар тариалангийн бүс нутгаар ажилламаар байна. Өнөөдрийн байдлаар Монгол улсын хаврын тариалалтанд шаардлагатай үрийн хэмжээ багаар бодоход 20 мянган тонноор дутна. Тариалалтын хэмжээ эрс багасхаар байна шүү. Үүнд онцгой анхаарч газар дээр нь очиж ажиллах хэрэгтэй.