Хүнсний тухай хуулийг эцэслэн баталлаа
УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан
2012.12.20

Хүнсний тухай хуулийг эцэслэн баталлаа

Нэр томьёоны асуудал болоод нэлээдгүй зарчмын зөрчилтэй байгаа хүнсний тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хийлээ.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн  Ц.Цолмон танилцуулав.

Ц.Баярсайхан:

"Анхны хэлэлцүүлгийн үед хүнсний аюулгүй байдлын тухай ойлголтыг суурь хууль болох хүнсний тухай хуулиндаа оруулах нь зүйтэй гэсэн саналыг хэлж байсан. Үүнийг хуулийн төсөлдөө хэрхэн тусгасан бэ хэмээн Байнгын хорооноос асуув.

А.Бакей гишүүн хариулахдаа: "Таны саналыг дэмжиж ажлын хэсэг оруулсан боловч Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хурлаар шаардлагагүй гэж үзсэн".

Ийнхүү Хүнсний тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Давс йоджуулж йод дутлаас сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд/эцсийн хэлэлцүүлэг/-ийг хийж хэлэлцэн баталлаа.