2020.04.16
М.Билэгт: Зоорь хүлэмж, агуулахыг өргөтгөх асуудалд анхаарах хэрэгтэй
Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.04.16)-ны нэгдсэн цахим хуралдаанаар “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөл нь төмс, сонгино, сармис, байцаа, шар лууван, шар манжинг гааль, НӨАТ-ыг нэмэгдүүлэх, мөн үр тариа, тэжээлийн таримал, төмс, хүнсний ногооны үрийг гаалийн албан татварыг тэглэх зэргийг тусгасан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт
Маш зөв зүүтэй тогтоолын төсөл орж ирж байна. Ерөнхий сайд УИХ-ын индэрээс Монголчууд бид далайд гарцгүй ч гэсэн хүн далай гарцтай орон. Хоёр том гүрэн хоёр талд байна. Бид экологийн цэвэр бүтээгдэхүүн хүнсний бүтээгдэхүүнийг экспортлох бүрэн боломж байна гэдгийг хэлж байсан.
Хувиараа хөдөлмөр эрхэлж үйлдвэрлэл явуулахад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалт чухал. Залуучууд өөрсдөө хичээж зүтгэж чадах юм бол борлуулах бүтээгдэхүүн энэ салбарт байна. Бид намын мөрийн хөтөлбөртөө мах сүүний анхдугаар аяныг зохион байгуулан экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангана гэсэн.
Махаар хангасан сүүгээр хангахад хөдөөд сүүг сааж боловсруулан ажиллах залуус ховор байна. Малчид маань малаа маллахаас биш боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хүч нь хүрэхгүй байна. Мөн бүх сумдууд хэрэгцээтэй тэжээлээ усалгаатай тариалангаас авах боломж бүрдэж байгаа юу?
Газар тариаланд агуулах зоорь хүлэмжийн агуулахыг өргөтгөх асуудал байна. Ногоочид намартаа л ногоогоо бөөндөөд борлуулахгүй бол зоорь байхгүй.
Түүний асуултанд УИХ-ын гишүүн Ч.Улаан хариуллаа.