2020.02.03

Дорнын говьд Их бүтээн байгуулалт өрнөж байна

Vip76.mn сайтын редакцаас эрхлэн гаргадаг Vip Expert сэтгүүлийн энэ удаагийн тусгай дугаар "Монгол төрийн түшээ" хэмээх нэр хүнд, үүрэг хариуцлага, ёс зүй, мэдлэг, туршлага агуулсан сэдвийн хүрээнд бэлтгэн эрхэм уншигч таны өмнө дэлгэж байна. Төр нийгмийн зүтгэлтэн, салбартаа төдийгүй ард иргэдийн хүндлэлийг хүлээсэн эрхэмүүд, эрдэмтэн судлаачид “Монгол Төрийн Түшээ” хүн ямар шинж, төлөвийг цогцлоон бүрдүүлсэн байх ёстойг хэрхэн тодорхойлсоныг уг сэтгүүлээс унших боломжтой бөгөөд өнөөгийн парламентын гишүүдэд олон нийтийн зүгээс өгч буй үнэлгээ, хамгийн өндөр үнэлгээ авсан гишүүд, тэдний хийсэн ажлыг танилцуулж байна.

Өнөөдрийн онцолж буй түшээ бол Монгол Улсын Их Хурлын Гишүүн Борхүүгийн Дэлгэрсайхан.


Дорнын говийн унаган хүү Борхүүгийн Дэлгэрсайхан төрөлх нутаг, зон олныхоо амьдрал, ахуйд тус дэм болох олон ажлыг хийж, бүтээж ирсэн.

Улс орны хөгжил хөдөлмөрч иргэдийн гарт байж, хичээнгүй төрийн бодлогоор зангидагдан бий болдог.  Тэрээр шинэ цагийн хөгжилд хүрэхэд өнөөгийн их бүтээн байгуулалтын дэд бүтэц, аж үйлдвэржилт, хилийн боомтын стандартыг олон улсын хэмжээнд хүргэх томоохон зорилт тавьж, орон нутгийн удирдлага, төр хувийн хэвшлийн байгууллагуудтай бодлого төлөвлөгөөгөө нэгтгэж нэг баг болон зөв зохион байгуулалттай ажиллаж байна.

Дорноговь аймаг нь Монгол Улсад ардчилал, зах зээлийн эдийн засаг хөгжихөд хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн орон нутаг юм. Өнөөдөр ч Монгол улсын хөгжлийн хурдасгуур болж байна.

  • Дэлхийн хоёр том эдийн засаг ОХУ, БНХАУ-ыг холбосон төвийн бүсийн гол тэнхлэг авто, төмөр зам дайран өнгөрдөг.
  • Худалдааны хамгийн том гарц Замын-Үүдээс гадна төрөөс экспортыг тэлэх шинэ гарцаар тодорхойлсон Ханги боомттой.
  • Тус боомтыг чиглэсэн Зүүнбаян-Ханги төмөр замыг байгуулахаар төрийн бодлогод тусгасан.
  • Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүс нээгдсэнээр Улсын гадаад худалдааг тэлэх нэгэн үүд хаалга болж хөгжих ирээдүйтэй.
  • Дэд бүтцийн боломж, түүхий эдийн нөөцөд тулгуурлан Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулагдахаар улсын стратегид багтсан аймаг болно.
  • 100 мвт-ын хүчин чадалтай нар, салхины сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг байгууллаа. 

Зорилтот бүлгийн иргэдэд зориулан хямд өртөгтэй “Мандах наран” 1, 2, 3, 4 цогцолбор хорооллыг өөрийн хөрөнгө оруулалтаар байгуулсанд нутгийн иргэдийн талархалтай хүлээн авч байна. Аймгийн бүх сумдад орон сууц, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, иргэдийн хөгжлийн төв, соёлын төв, спорт танхим, гудамж талбайн тохижилт, гэрэлтүүлэг зэрэг шинэ бүтээн байгуулалтад хил залгаа Орос, Хятад улсаар хязгаарлагдахгүй өндөр хөгжилтэй Европын холбоо, Герман, Дани, Зүүн өмнөд Ази, Өмнөд Солонгос, Япон зэрэг орнуудын болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах ажлыг санаачлан зохион байгуулж байна.

Их бүтээн байгуулалт, аж үйлдвэрлэлийн суурийг цогцлоох хөдөлмөр үйлсийн эрч, хэмнэл, эх орны хөгжилд хурд нэмж, амжилтын түүчээ болж, шинэ цагийн жишиг болсон тул Дорноговь аймаг нь 2019 оны “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМАГ”-аар тодорсонд энэ нутгаас сонгогдсон төрийн түшээ Б.Дэлгэрсайхан гол үүрэг гүйцэтгэсэн. 

 ГОВИЙН ХӨГЖИЛ - ЧАДВАРЛАГ ЗАЛУУСЫН ГАРТ

Б.Дэлгэрсайханы хувьд, “Ард иргэд боловсролтой болж байж улс орон хөгждөг. Монгол хүнээ ажлын байраар хангах чиглэл рүү хувийн хэвшил ч, Засгийн газар ч нэг сэтгэлээр зүтгэх хэрэгтэй” гэж үздэг. Тиймдээ ч УИХ-ын гишүүн болохоосоо өмнө аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүний ажлыг авч, нутагтаа олон бүтээн байгуулалтын ажлыг хийж хэрэгжүүлсэн нь ард иргэдийг аймагтаа ая тухтай амьдрах, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг тэгш хүртэх нөхцлийг бүрдүүлж, өдгөө ч үргэлжилж байгаа нь энэ.  

 

“Мэдлэг боловсрол бол насан туршийн баялаг юм. Тэрхүү хөрөнгийг хэн ч хэзээ ч булааж авч чадахгүй. Ирээдүйд өндөр үнэ цэнтэй, улс орныхоо үнэт капитал нь байгаасай гэж хүсэж байна.” гэж УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хэлж байсан.

Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүн тэрээр аймагтаа нэн тэргүүнд эрэлттэй байгаа мэргэжлээр чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилгоор суралцах чин эрмэлзэлтэй, эргэж нутагтаа ажиллах хүүхэд залуучуудад сургалтын төлбөрийн дарамтгүй суралцах боломжийг бүрдүүлж байна. Бизнес эрхэлж эхэлсэн цагаас хойш өнөөдрийг хүртэл Сэлэнгэ, Дорноговь аймгийн нийт 186 хүүхдийн сургалтын төлбөрийг хариуцаж, дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн. Мэргэжил эзэмшсэн залуучуудаа нутаг орныхоо хөгжилд гар бие оролцоход нь ч туслаж ажлын байраар хангаж байна. 

 

Б.Дэлгэрсайхан хууль батлах, түүнийг нийгмээрээ сахин мөрдөх боломжтой байлгах их ажлыг итгэмжтэйгээр хашиж байна. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, өсвөр насны хүүхдэд хүлээлгэх хариуцлагыг хөнгөлж, цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийг нэмэдүүлэх, Монгол Улсын иргэн бүрийг стандартын шаардлага хангасан баталгаат унд, ахуйн усаар хангах нөхцөлийг бүрдүүлэх хуулиудыг санаачлан батлуулаад байна.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы санаачилга, санхүүжилтаар хийгдсэн, 

ОНЦЛОХ 6 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

  1. Мандах наран хямд өртөгтэй 1060 айлын цогцолбор хороолол

  2. Хилийн цэргийн ангиудад 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт

  3. Ургах наран-1 (Сайншанд), Ургах наран-2 (Замын үүд) тус бүр нь 150 хүүхдийн цэцэрлэг

  4. 300 суудалтай спорт заал (Замын-Үүд сумын ХЦ 0108 ангид)

  5. Мандах наран 50 ортой эмнэлэг

  6. Сум бүрт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, бүтээн байгуулалт

Мандах наран 1060 айлын орон сууц

Мандах наран эмнэлэг

Ургах наран цэцэрлэг

ТОЙРГИЙН ОНЦЛОХ 6 АЖИЛ

  1. Дорноговь аймгийн бүх ЕБС-д Цөм хөтөлбөр

  2. Нийт 186 оюутан, залууст сургалтын тэтгэлэг

  3. “Дорноговийн боловсрол” хэлэлцүүлэг

  4. “Хариуцлагатай уул уурхай” зөвлөгөөн

  5. “Алтан зул” багш, сурган хүмүүжүүлэгч нарын наадам 

  6. “Эрүүл энхийн үйлстэн” эрүүл мэндийн салбарт ажиллагсдын наадам зохион байгуулсан зэргийг онцлон дурьдаж болно. 

Ц.Соёлмаа