Хэлснээ хэрэгжүүлэгч
Vip76.mn сайтын редакцаас эрхлэн гаргадаг Vip Expert сэтгүүлийн энэ удаагийн тусгай дугаар "Монгол төрийн түшээ" хэмээх нэр хүнд, үүрэг хариуцлага, ёс зүй, мэдлэг, туршлага агуулсан сэдвийн хүрээнд бэлтгэн эрхэм уншигч таны өмнө дэлгэж байна. Төр нийгмийн зүтгэлтэн, салбартаа төдийгүй ард иргэдийн хүндлэлийг хүлээсэн эрхэмүүд, эрдэмтэн судлаачид “Монгол Төрийн Түшээ” хүн ямар шинж, төлөвийг цогцлоон бүрдүүлсэн байх ёстойг хэрхэн тодорхойлсоныг уг сэтгүүлээс унших боломжтой бөгөөд өнөөгийн парламентын гишүүдэд олон нийтийн зүгээс өгч буй үнэлгээ, хамгийн өндөр үнэлгээ авсан гишүүд, тэдний хийсэн ажлыг танилцуулж байна.
Өнөөдрийн онцолж буй түшээ бол Монгол Улсын Их Хурлын Гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Намсрайн Цэрэнбат.
Агаарын бохирдлын хэмжээгээр тэргүүлэгч хотуудын нэгээр Улаанбаатар тодорч байсан нь саяхан даа. Тэгвэл өнөөдөр Монголын нийслэл утаагүй болж, иргэд Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, агаарын бохирдолгүй орчинд амьдрах эрхээ эдлэх бодит боломж бүрдлээ. Үүний тулд Монгол Улсын Засгийн газар, тэр дундаа салбарын яамны үйл ажиллагаа ончтой, зөв байсныг хэн хүнгүй л хүлээн зөвшөөрч байна.
Эргэн санахад, Н.Цэрэнбатыг БОАЖ-ын сайдын албанд томилогдоход “энэ залуу олон жилийн хур асуудал болох Улаанбаатарын агаар, хөрсний бохирдлыг шийдэхэд дөмөгхөн шиг анхаарч ажиллах болов уу, яах бол” гэсэн хүлээсэн хандлагыг илэрхийлэх хүмүүс байсан. Харин түүний хувьд утааг арилгахын тулд улстөржилтөөс татгалзахыг бусдад уриалж, ханцуй шамлан ажилдаа орж байв. Үр дүнг нь өнөөдөр та бид бүгдээрээ нүдээрээ харж, амьсгалаараа мэдэрч буй. Монголын төр утаатай тэмцэх чиглэлд сүүлийн арав гаруй жилийг зориулсан. Зарцуулсан мөнгөний хэмжээг нь харвал 2008-2016 оны хугацаанд гадаад эх үүсвэрээс 153.3 сая ам доллар, дотоод эх үүсвэрээс 164,1 тэрбум төгрөг “урссан” байдаг. Гэсэн ч дорвитой шийдэж чадаагүй байсан. Тэгвэл Н.Цэрэнбат сайдаар удирдуулсан БОАЖЯ бусад холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагаа, уялдаа холбоо сайн байсны үр дүнд Улаанбаатарчууд утааны зовлонгоос ангижирлаа. Түүнд БРАВО гэж хэлье!
“Дэлхийн эдийн засгийн форум”-аас хоёр жил тутам гаргадаг Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын индексээр манай улс өмнөх тайлангаас есөн байраар урагшилсан нь мөн л Засгийн газар, тэр дундаа салбар яамны үйл ажиллагаа “бай”-гаа онож буйн баталгаа боллоо.
Өнгөрсөн оны байдлаар манай улс аялал жуулчлалын салбараас 569 сая ам.долларын орлого олсон нь 2017 оныхоос 42 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болсон. Н.Цэрэнбат сайдын хувьд өнгөрсөн хоёр жилд Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг хариуцан ажиллахдаа шийдлийг том зургаар нь харж, урагшилж буйг эхэнд дурдсан индексийн өсөлт баталж байгаа хэрэг.
Ордост Чингис хааны ташуураа унагасан газрыг хүртэл хот болгоод жуулчид татаж байхад бид өөрсдийн нөөцөө ашиглах ёстой гэж тэр хэлсэн. Хэлснийхээ дагуу ажиллаж байна. Азийн хөгжлийн банкны 19 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Хөвсгөл нуур орчмын бүсийг аялал жуулчлалын жишиг бүс болгон хөгжүүлэх төсөл гараанаас гарсан. Хэнтий аймагт “Мянганы суут хүн их эзэн Чингис хаан” цогцолборыг байгуулах гэж байна. Өөр хэд хэдэн чухал төслийг хөрсөн дээр буулгахаар мэрийж буй нь угтах жилүүдэд улс орны эдийн засагт жин дарах нөлөөг үзүүлэх хүлээлт бий.
“Дэлхийн ногоон элч”-ээр тодорсон сайд
Монгол Улс өнгөрсөн гуч шахам жилийн замналаа эргээд харахад гаднынхнаас зээл, тусламж бишгүйдээ л авсан байдаг. Хүний өгсөн тусламжийг бодлоготойхон шиг зарцуулсан бол өнөөдөр яригдаж буй ужиг асуудлууд аль эрт шийдэгдэх боломж байсан гэдэгтэй санал нийлдэг хүмүүсийн нэг бол Н.Цэрэнбат гишүүн юм. Тиймдээ ч тэрбээр сайдын хувиар байгаль орчны салбарт өнгөрсөн хугацаанд гаднын санхүүжилтээр хэрэгжсэн төсөл хөтөлбөрийн үр өгөөжийг судалж үзэхэд зөвхөн захиргаа, үйл ажиллагааны зардалд нийт санхүүжилтийн 45 хувийг зарцуулсан төсөл байсныг ч ярьж байсан юм.
Хариуцлагагүй уул уурхайн балгаар өнгөрсөн олон жилүүдэд байгаль орчинд үүссэн сөрөг нөлөөлөл их. Тэгвэл Н.Цэрэнбат сайдын удирдаж буй БОАЖЯ байгаль орчныг хамгаалах чиглэлд үнэхээр шийдвэртэй алхмууд хийж буйг нийтээрээ харж буй тул тоочиж дурдах нь илүүц болов уу. Лондонд төвтэй “Дэлхийн ногоон байгууллага”-аас БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг “Дэлхийн ногоон элч”-ээр шалгаруулсан нь түүний ажилд, Монгол Улсад өгсөн үнэлгээ гэж хэлж болно.
Тэрбээр гишүүний хувиар тойрогтоо хүрч ажиллахаас гадна хууль тогтоогчийн хувиар ч ажилдаа хариуцлагатай нэгэн. Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн бариад буйг нь тодотгоё.
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг санаачлан, батлуулсан. Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж батлуулсан. Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулж өргөн барьсан гээд хууль тогтоогчийн хувиар санаачилгатай ажиллаж буйг нь дурдах хэрэгтэй юм.
vip76.mn
"МОНГОЛ ТӨРИЙН ТҮШЭЭ" сэтгүүл