Үйл хэргээрээ өөрчлөлтийг эхлүүлсэн эмэгтэйн хөрөг
Ub.life сайт, "Гэрэг" сэтгүүлийг эрхлэн гаргагч "Unlimited Media Group" нь The New York Times-ийн албан ёсны эрхтэй нийтлэлүүдийг багтаасан “Women Today” тусгай дугаарыг өнгөрсөн сарын 23-нд уншигчдын гарт хүргэсэн билээ.
Дэлхийн эмэгтэйчүүд болон монгол эмэгтэйчүүд өнөөдөр ямар асуудалд шийдэл эрж байна вэ? Тэд асуудлыг шийдэхийн тулд хэрхэн тэмцэж, хөдөлмөрлөж байна вэ? Асуудалтай нүүр тулж, үйл хэргээрээ өөрчлөлтийг эхлүүлж, алдаж, онож, хөдөлмөрлөж, бүтээж яваа эмэгтэйчүүдийн тухай “Women Today” тусгай дугаартаа хөрөг нийтлэлээрээ онцлон бичдэг билээ.
Тэрээр энэ удаагийн дугаартаа асуудалтай нүүр тулж, үйл хэргээрээ өөрчлөлтийг эхлүүлж, алдаж, онож, хөдөлмөрлөж, бүтээж яваа 6 эмэгтэйн ХӨРӨГ нийтлэлтийг оруулсан байна.
Түүнд төр түшилцэж яваа залуухан эмэгтэй УИХ-ын гишүүн Намсрайн Амарзаяагийн талаар өгүүлэх Өгсүүр нийтлэл багтсан байна.
Түүнийг УИХ-ын гишүүн болох хүртэлх хугацаанд Монгол Улсын их хуралд 30 эмэгтэй давхардсан тоогоор нийт 32 удаа сонгогдон ажилласан тоо бий. Гэхдээ түүний туулсан замнал, ажилласан туршлага, улс төрд орсон түүх нь бусдаасаа онцлогтой. Хэрэв та ажигласан бол би ялгаатай гэдэг үгийг ашиглахаас татгалзлаа. Харин тэднийг бүгдийг нэгтгэдэг зүйл гэж бий. Намын дотоод тэмцэлд эмэгтэй хүн байх нь хэчнээн хэцүүг тэр мэднэ, бас туулж яваа. Эрчүүд сонгуульд ялсан даруйдаа тухайн албан тушаалд тохирох хүн гэдгээ баталдаг, харин эмэгтэйчүүд үүнийг батлахын тулд хоёр дахин их ажиллах хэрэгтэй болдог гэдэг нь дэгс үг биш.
Хөрөг нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу