2020.01.30

Б.Баттөмөр: Газрын ховор элементийг өөрсдөө олборлодог байх хэрэгтэй

Улсын Их Хурлын  чуулганы өнөөдрийн /2020.01.30/ хуралдаанаар Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай \Үндэсний геологийн алба байгуулах тухай\тогтоолын төслийг хэлэлцэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр 

Геологийн алба Монголд эрт үеэс эхэлж байгуулагдсан. Ялангуяа социализмын үед социалист орнууд бүгд геологийн ажилд оролцдог Толгойтод Олон улсын геологийн төв байдаг байсан. Монгол Улсын хөгжилд геологийн алба ямар чухал байсан бэ гэдгийг тэр үед тооцож ажиллаж байсан байна. Харамсалтай нь бид зах зээлийн нийгэм байгуулахдаа геологийн албаа татан буулгасан.

Өнөөдөр дахин байгуулна гээд явж байгаа нь үнэхээр харамсалтай байна. Маш их материаллаг бааз мэдлэгтэй хүний нөөц бүрдсэн байсан. Мэргэжилтнүүдийн гадаадад ялангуяа ЗХУ, Чехд сургадаг байсан. Энэ тогтолцоо бүгд байхгүй болсон. Одоо алба байгуулаад энэ алба нь сайн ажиллаад 1990 оны түвшинд хүртэл хугацаа шаардана. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд 1990 оны үеэс ухарсан олон салбар байгаа. Үүний нэг нь геологийн салбар. Монгол улс газар доорх баялгаараа дэлхийд 10-т ордог. Тэгтэл энэ дээр хайгуулын ажил нь байхгүй шахуу болчихсон. Цаашдаа Монгол улсын хөгжилд чухал ач холдбогдолтой цагаан алт, алмаз зэрэг газрын ховор элементүүдийг өөрсдөө хайгуулын ажил хийх чиглэлээр юу хийж болох вэ?