2020.01.30

О.Баасанхүү: Үндэсний геологийн алба байгуулах шаардлагагүй

Улсын Их Хурлын  чуулганы өнөөдрийн /2020.01.30/ хуралдаанаар Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай \Үндэсний геологийн алба байгуулах тухай\тогтоолын төслийг хэлэлцэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү 

Шинэ байгууллага байгуулснаар хэр төсөв санхүү, хүн хүч гарах вэ? Ийм байгууллага байгуулах хэрэг байгаа юм уу? Тэртээ тэргүй бид ойн цагдаагаа экологийн цагдаа гэж нэрлээд бүх уул уурхайг хурааж байгаа. 

Нэг болохоор уул уурхайгаа хаая эсвэл геологийн алба байгуулна гээд. Яг ямар хэрэгтэй юм бэ? Улсын зардлаар олсон бүх ашигт малтмалаа хурааж авна гэсэн байгаа. Тийм юм чинь заавал геологийн алба төв гэж шинэ юм гаргаж ирэх чинь улсын төсөвт хайран биш үү? Би хувьдаа дэмжихгүй байна. Ач холбогдол нь яг юу юм бэ? 

Түүний асуултанд Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар хариуллаа